
Энэ нь 2021 оны нийт дүнгээс давсан дүн юм. Chainalysis-ийн тайланд дурдсанаар хөрөнгө оруулагчид 2021 оны турш NFT цуглуулга, зах зээлтэй холбоотой гэрээнүүдэд 40 тэрбум ам.долларын криптовалют зарцуулсан байна. NFT-ийн гүйлгээний хэмжээ богино хугацааны хэлбэлзэлтэй байгаа хэдий ч дэлхий даяар NFT-г худалдан авч, зарж буй хүмүүсийн тоо өндөр хэвээр байгаа бөгөөд 2022 оны 1 дүгээр улиралд 950,000 NFT, 2022 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 491,000 NFT арилжаалагджээ.
NFT зах зээлийн OpenSea үндсэн Discord суваг дээрээ серверийн эвдрэлд өртөж, хакерууд "YouTube түншлэл" гэсэн гарчигтай хуурамч зар нийтэлжээ. Тус нийтлэлд OpenSea нийгэмлэгээ NFT Space-д оруулахын тулд YouTube-тэй хамтран ажиллана гэсэн хуурамч мэдээ, фишинг сайтын холбоос оруулсан байна. OpenSea Support-ийн албан ёсны твиттер хуудсанд өнөө өглөө зах зээлийн Discord сервер эвдэрсэн гэж жиргэж, хэрэглэгчдэд тус суваг дээрх нийтлэл дээр дарахгүй байхыг анхааруулав.
Томоохон крипто биржүүдийн нэг болох Coinbase 7 сар хүлээлт үүсгэн, 8.4 сая хэрэглэгчийг хүлээлгийн жагсаалтад бүртгэсний эцэст өөрийн NFT зах зээлийн бета хувилбараа олон нийтэд нээлээ. Нээлтийн өдөр тус зах зээлд нийт 75 мянган ам.долларын үнэлгээ бүхий 150 гүйлгээ хийгдсэн байна. Харин хамгийн том NFT зах зээл болох OpenSea тухайн өдөр 1.18 тэрбум ам.долларын гүйлгээ хийжээ.
NFT Plazas хэрэглэгчдэд метаверст захиалгат сурталчилгааны самбар байршуулах, төлбөр төлөх боломжийг олгодог захиалгын шинэ системээ танилцууллаа. Энэ нь хэрэглэгчийн интерфэйсээр дамжуулан Decentraland-д олон мянган шинэ брэндүүдийг нэвтрүүлэхэд туслах метаверс дэх зар сурталчилгааны анхны шийдэл юм. Таван товшилт бүхий захиалгын энгийн системийг ашигласнаар брэндүүд, төслүүд болон боломжит үйлчлүүлэгчдийг дэлхийн хэмжээнд харах боломж олгоно. Мөн Decentraland нийгэмлэгт шууд холбогдож, газрын зургийн эргэн тойрон дахь янз бүрийн байршилд хялбархан шилжилт хийх боломжтой.
Тус системд 2 ялгаатай хэмжээтэй сурталчилгааны самбар байх бөгөөд хэрэглэгчид өөрсдийн үзэмжээр тохируулсан загвараа байршуулна. Үйлчлүүлэгчид кампанит ажлынхаа явцыг өдөр бүр хянах, тайлагнах өвөрмөц хяналтын самбарт хандах боломжтой. Тайланд одоогийн байдлаар сурталчилгааны самбарыг үзсэн хүний тоо, Метаверс дэх байршлаар үзсэн үзэлт, зочдын гео байршил, зочдын хэл зэрэг мэдээллийг багтааж байгаа аж.
АНУ-д төвтэй тус крипто бирж хэрэглэгчдийг шинэ платформын хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна. Kraken NFT гэх шинэ зах зээл нь олон блокчэйн дээр ажиллах бөгөөд платформ доторх арилжааны "тэг төлбөр"-тэй байх болно гэжээ. Тус компани цаашид зах зээл нь Ethereum (ETH) болон Solana (SOL) сүлжээг давхар дэмжих болно гэж мэдэгдсэн ба ирээдүйд илүү олон сүлжээ нэмэгдэх магадлалтай тухай мөн дурджээ.
Metaverse NFT цуглуулгууд буурах хандлага үргэлжилсээр байна.
Yuga Labs-ийн шинэхэн тоглоомын метаверс болох Otherside нээлтээ хийн, виртуал газар худалдсантай холбоотойгоор блокчэйн технологийн нэг болох Ethereum ачааллаа дийлэхгүй гацлаа.
Johnson & Johnson Мексикийн оюутнууд болон эмч нарыг метаверст сургана.
Meta Калифорний мужийн Бурлингейм хотод байрлах кампустаа 5 дугаар сарын 9-нд метаверстэй холбогдох төхөөрөмжүүдээ худалдах дэлгүүрээ нээнэ.
Snapchat-ын гүйцэтгэх захирал Evan Spiegel “Snap Spectacles”-ээс үүдэн оффис дээрээ "метаверс" гэдэг үгийг ашиглахаас зайлсхийдэг гэв үү?
АНУ-ын насанд хүрэгчдийн гуравны нэг нь метаверсийг "сэтгэл догдлом" гэж бодохоос илүү түүнээс “айж” байна.
Метаверс технологийн фирм Sensorium Ватикан хотод виртуал галерей болох “Vatican City Art Metaverse”-ийг байгуулахаар Humanity 2.0 сантай стратегийн түншлэл байгууллаа.
Regal Hotels томоохон хэмжээний салбарын бага хурлыг оролцогчдод шууд дамжуулах боломжтой метаверс хурлын төв байгуулахаар төлөвлөж байна.
Global X метаверс дэх биржийн арилжааны сан (ETF: Exchange Traded Fund)-д нэгдлээ.
Дубайн виртуал хөрөнгийн зохицуулагч төв байрыг метаверст нээнэ.