Metaverse & NFT цаг агаар №7

Долоо хоног бүр уншигч таны гарт очдог Metaverse болон NFT ертөнцийн цаг агаарын мэдээ.
Metaverse & NFT цаг агаар №7

DWISS дээд зэрэглэлийн NFT цагны цуглуулгаар төв тайзнаа гарна

Web3-ын хувьсгал өрнөж буйтай зэрэгцэн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч DWISS гайхалтай дүрслэгдсэн 10 мянган NFT цагаа худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Тэд хоёр ертөнцөд виртуал жижиглэн худалдааны дэлгүүр нээхээс гадна DWISS зүүдэг төхөөрөмжийг Decentraland болон The Sandbox-т оруулах аргуудыг судалж байгаа аж. DWISS нь NFT бугуйн цагнуудыг өөрсдийн захиалгат AR хэрэглээнд мөн нэгтгэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ингэснээр DWISS-ийн хэрэглэгчид виртуал болон бодит ертөнцийн аль алинд нь өөрсдийн цагийг харуулах боломжийг олгох юм.

Coinbase нийгэмд чиглэсэн NFT зах зээлийнхээ бета хувилбарыг танилцууллаа

Coinbase NFT зах зээлийн бета хувилбараа эхлүүллээ. Энэхүү платформын дагуу шинэ зах зээл нь NFT-ийг худалдаж авах, зарах виртуал орон зай байх ба бета хувилбараас харахад зах зээлд бүрэн нэвтрэх эрхийг зөвхөн төслийн хүлээлгийн жагсаалтын дээд хэсэгт байгаа цөөн хэдэн хүмүүст олгосон аж. Coinbase ирээдүйд гүйлгээний шимтгэлээ нэмэх тул одоогоор хэрэгжиж байгаа шимтгэлгүй динамик нь зөвхөн бета хувилбар дээр богино хугацаанд үргэлжлэх юм. Одоогоор тус платформын эцсийн хувилбарыг зах зээлд гаргах хугацаа тодорхойгүй хэвээр байна.

Виртуал хүний NFT бүтээгч HALO төсөл эхэллээ

Энэхүү төсөл нь 3D уран бүтээлчдийн бүтээсэн хүний “3D аватар NFT-ийн сүлжээ”-д суурилах бөгөөд эдгээр NFT аватаруудын цогц хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой. Бодит хүмүүс HALO дотор виртуал хүний NFT-ээр дамжуулан оршин тогтнох бөгөөд энэ нь толгой, чих, нүүр, хүзүү, гар, хувцас, нүүр будалт, үс зэрэг биеийн шинж чанарууд дээр суурилсан өндөр нарийвчлалтай 3D дүрслэл болон бодитой нүүрний хувирал, ааш араншны тусламжтайгаар метаверс ертөнцөд чөлөөтэй хөдөлж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой юм.

HALO төсөл нь хэрэглэгчдэд хүрэх 5 үе шат бүхий төлөвлөгөөтэй бөгөөд эцсийн зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, загвар, ажил, энтертайнмент үйл ажиллагаа зэрэг амьдралын бүхий л зүйлд платформоо энгийн хэрэглээ болгох явдал аж. Төслийн NFT 3D загварчлал, олон нийтэд түгээх, вэбсайтаа нээх зэрэгт үндэслэсэн 1 дүгээр үе шат эхлээд байна.

American Idol бодит цагийн хэрэглээтэй NFT гаргалаа

American Idol шоу нэвтрүүлэг 20 жилийн ойгоо угтан NFT цуглуулга гаргаад байна. Тус NFT цуглуулга нь шоуны одоогийн улиралтай холбоотой арилжааны карт болж үйлчилнэ. Мөн дижитал хөрөнгө байдлаар ашиглагдах хэрэглүүрийг шоуны бодит цагийн явцаар тодорхойлох аж. Тус цуглуулга 4 дүгээр сарын 22-ноос ThetaDrop дээр 99 ам.доллароор худалдаалагдаж эхлээд байна. Тус багцад 20 дугаар улирлын шилдэг 14 оролцогчийн NFT багтаж байгаа ба улирлын явцад NFT эзэмшигчдэд олон давуу талууд бий болно.

Эхний долоо хоногт шилдэг 10 оролцогчийн аль нэгийг эзэмшиж байгаа эзэмшигчид шоуны 20 жилийн ойн албан ёсны хөдөлгөөнт лого бүхий NFT хүлээн авна.

Хоёрдох долоо хоногт шилдэг 7 оролцогчдоос дурын 2 оролцогчийн NFT-г эзэмшигчид 300 долларын TDROP токенийг хүлээн авах ба гуравдах долоо хоногт шилдэг 5 оролцогчийн дурын 3-ын NFT-г эзэмшигчид American Idol Exclusive NFT шагналыг авах юм.

Дөрөвдөх долоо хоногт шилдэг 3 оролцогчийн 2-ыг эзэмшиж буй хүмүүс "VIP Bronze Benefits“ багцыг авах ба сүүлийн долоо хоногт ялагчтай холбоотой NFT эзэмшигчид "Бодит Америкийн шүтээн Алтан тасалбар"-ын эзэн болох аж.

Louis Vuitton төрсөн өдрөө тэмдэглэн Gamified NFT гаргав

Тансаг зэрэглэлийн хувцас загварын брэнд, метаверсчин Louis Vuitton төрсөн өдрийн баяраа 'Louis: The Game' гар утасны аппликейшн тоглоомоор дамжуулан хийнэ гэдгээ зарлалаа. Үүний дараа үдэшлэгийн гол хэсэг болох NFT цуглуулгаа хэрэглэгчдэдээ танилцуулав. Тэд Beeple-ийн стартап Wenew Labs болон дүү болох Possible компанитай хамтран энэхүү санаачилгаа хэрэгжүүлжээ.

Метаверс ертөнцийн тойм

  • Metaverse-20 индекс энэ долоо хоногт харьцангуй жигд хэвээр байна.

  • White Star Capital нь Ubisoft-той хамтран метаверст суурилсан хөрөнгө оруулалтад зориулж 120 сая ам.долларын крипто сан босголоо.

  • Punk6529 метаверс музейн дүүрэгт нээлтээ хийлээ.

  • Японы тоглоомын компани Bandai Namco метаверст нэвтрэхээр 3 тэрбум иен хуваарилав.

  • Epic Games метаверст нэвтрэхээр LEGO групп болон Sony-гоос 2 тэрбум доллар цуглууллаа.

  • Meta метаверс гүйлгээний 47.5%-ийг шимтгэлээр авах төлөвлөгөөтэй байгаад Apple дургүйцлээ илэрхийллээ.

  • Snoop Dogg MOBLAND метаверст дижитал тамхи тариалж эхэллээ.

  • Meta компанийг "хэт даврагч үйл ажиллагаа явуулсан" гэсэн үндэслэлээр ОХУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглосон Москвагийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан уу?

  • 2024 онд хэрэглэгчдийн гарт хүргэх төлөвлөгөөтэй байгаа Meta-гийн сайжруулсан бодит байдлын нүдний шил хэрэглэгчдийн гарт очиход дахиад хэдэн жил хэрэгтэй.

  • Emerge компани метаверс ертөнц дэх биетүүдийг хэт авианы тусламжтай мэдрэх физик мэдрэгч Emerge Home системээ танилцууллаа.

  • Limitless компани Metaverse-as-a-Service платформд 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ.

  • АНУ-ын агаарын цэргийн хүчин (USAF) метаверс дэх сургагчдад зориулсан Spaceverse патент авахыг зорьж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn