
Лондонд болсон Инновацын Санхүүгийн дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ Их Британийн санхүүгийн үйлчилгээ хариуцсан сайд Жон Глен Их Британийн засгийн газар крипто үйлдвэрлэлийг зохицуулах хүсэлтэй байгааг баталжээ. Түүнчлэн учирч болох эрсдэлийн талаар зарим асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд "Ирээдүйг харсан хандлагын бэлгэ тэмдэг" болгон өөрсдийн NFT-г гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
NFT уран бүтээлчдийн бүтээлээ хэрэглэгчдэд хүргэх арга хэрэгсэл үү, ашгийн төлөө ашиглагддаг дижитал хөрөнгө үү. Эсвэл хоёулаа юу гэсэн асуулт NFT экосистем дэх үнэ цэнийг тодорхойлоход маргаан дагуулсаар байна. Энэхүү маргаан нэрт гэрэл зурагчин, крипто зураач Исаак "Дрифт" Райтийн NFT-ээс гаргасан First Day Out цуглуулгаас үүдэлтэй аж.
BAYC-ийн цуглуулгууд NFT-ийн ертөнцөд шуурга дэгдээхээс өмнө зах зээлд хамгийн өндөр байр суурийг эзэлдэг байсан Animoca Brands-ийн “F1 Delta Time” тоглоом Формула 1 IP-ийн лицензийн эрхээ сунгаж чадаагүйгээс үүдэн үйл ажиллагаагаа зогсоогоод байна.
Тоглоомын 1-1-1 нэртэй виртуал алтаар бүрсэн Формула 1 машин 2019 оны 11 дүгээр сард ойролцоогоор 113 мянган ам.доллароор (415.9 ETH) зарагдаж байсан ба үүний дараа 2021 онд Формула 1-ийн 70 жилийн ойд зориулсан виртуал машин ойролцоогоор 265 мянган ам.доллароор зарагдаж байсан билээ. Гэвч лицензийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор тоглоомын үйл ажиллагаа зогссоноор бүх NFT-ийг нь үнэ цэнгүй болгоод байна.
Bored Ape Yatch Club-ийн гишүүн байх нь олон давуу талыг бий болгосоор байна. Тухайлбал Coinbase компани Bored Ape Yatch Club болон ApeCoin нийгэмлэгүүдийг багтаасан интерактив цуврал кино хийхээр төлөвлөж байгаагаа зарласан байна.
Тус гурван ангит кино нь The Degen Trilogy нэртэй цацагдах ба эхний ангид 2021 оны 4 дүгээр сард нээлтээ хийсэн Bored Ape цуглуулгыг гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Одоогийн байдлаар оролцох хүсэлтэй бүх BAYC эзэмшигчдийн дунд сонгон шалгаруулалт зарлагджээ.
RAIRtech NFT-ийн дижитал эрхийн менежментийн платформ нь Украин улсын иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд туслах зорилгоор Ukraine Glitch нэртэй NFT-ийн тусгай хэвлэлийг зах зээлд санал болгоод байна. RAIRtech-ийн мэдэгдэлд дурдсанаар, NFT-ийн ажиллагааг Украин Америкийн зохицуулах зөвлөл болон Web3 хөгжүүлэгчийн сан хооронд хуваахаар төлөвлөөд байгаа ажээ.
Golden State Warriors баг 2022 оны NBA-ийн плей-оффын тоглолтыг тохиолдуулан хоёр дахь удаагаа NFT гаргалаа. Тус цуглуулгад NBA-ийн финалын тасалбар, тоглогчдын гарын үсэгтэй эд зүйлс, Warriors-ийн NBA-ийн бөгж зэрэг зүйлсийг агуулсан нийт 3,000 ширхэг NFT багтсан аж. NFT цуглуулгаас олсон орлогын нэг хэсэг нь 2012 онд байгуулагдсан Bay Area боловсролын санд зориулагдах гэнэ.
Mastercard виртуал эдийн засагт өрсөлдөх чадвараа хадгалахын тулд Visa болон American Express-тэй нэгдэж АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар буюу USPTO-д 15 NFT барааны тэмдгийн хүсэлт гаргалаа.
HSBC Ази дахь баян үйлчлүүлэгчдэдээ зориулсан Метаверс багцаа санал болгов.
HBAR сан хэрэглэгчийн брэндийг нэмэгдүүлэхийн тулд 250 сая ам.долларын метаверс санг эхлүүллээ.
“Хүүхдэд ээлтэй метаверс” санаачилга дээр LEGO Epic Games-тэй нэгдлээ.
LawCity.Com метаверс дэх анхны хуулийн бүсийг нээлээ.
Ledger Sandbox дээр газар худалдан авч, криптог шинээр ашиглаж буй хүмүүсийг метаверс дээр сургах ажлын нэг хэсэг боллоо.
Coca-Cola метаверст нэгдлээ.
Мета өөрийн метаверс дэх виртуал хөрөнгийн борлуулалтаа 50%-аар бууруулахаар төлөвлөж байна.
Forbes виртуал тэрбумтнуудын NFT цуглуулгыг FTX дээр гарган метаверст үйл ажиллагаагаа өргөжүүллээ.