Доод мөчний хүнд хэлбэрийн саажилттай өвчтөн дахин алхах боломжтой болжээ

Мишель Роккати 2017 онд мотоциклийн осолд орж, биеийн доод хэсэг нь бүрэн саажсан байна. Тэрээр нугасны шинэ суулгацын ачаар дахин алхах чадвартай болсон байна.
Доод мөчний хүнд хэлбэрийн саажилттай өвчтөн дахин алхах боломжтой болжээ

Шинээр зохион бүтээсэн суулгац нь яг тархи шиг булчинд цахилгаан импульс илгээх замаар нуруу нугасны хүнд гэмтэлтэй хүмүүст хөдөлгөөн хийх, босох, алхах, дасгал хийх боломж олгодог байна.

Швейцарын Холбооны Технологийн Хүрээлэнгийн (EPFL) эрдэмтдийн нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад цахилгаан импульс ашиглах судалгаа нь урт хугацааны туршид үргэлжилж байгаа бөгөөд 2018 онд ийм аргаар саажилттай хүмүүст хөдөлгөөн хийхэд нь туслах боломжтой болохыг тогтоосон юм.

Тус судалгааны багийн бүтээсэн нуруу нугасны суулгац нь мотоциклийн ослын улмаас доод мөчний бүрэн саажилттай болсон залууг дахин алхах чадвартай болгосон байна.

Суулгац нь ердөө 6 см хэмжээтэй бөгөөд суулгасны дараа Мишель Роккати анхны оролдлогоор ердөө 3 алхам хийж байсан бол нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулснаар дөрвөн сарын дараа тэнцвэрээ олоход тусалдаг тулгуур төхөөрөмжийн тусламжтайгаар бие даан алхах чадвартай болсон байна. Харин одоо тэрээр хоёр цаг зогсох чадвартай болсноос гадна бараг нэг километр орчим замыг зогсолтгүйгээр туулж чаддаг болоод байна.

Туршилтад нийт 3 хүн оролцсон ба ижил суулгац тавиулсан бусад хүмүүс ахлахаас гадна шатаар өгсөх, сэлэх гэх мэт үйлдлүүдийг хийх чадвартай болжээ.

Одоогоор суулгацыг зайнаас компьютер ашиглан удирдах боломжтой байгаа бол судалгааны дараагийн шатанд импульсийг идэвхжүүлдэг компьютерыг жижгэрүүлж, ухаалаг гар утсаараа удирдах боломжтой болгохоор төлөвлөж байгаа. Энэ жилдээ багтаан АНУ болон Европт 50-100 өвчтөнийг хамарсан томоохон хэмжээний туршилт хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Nature Medicine

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn