Эмнэлгийн яаралтай тусламжид тийрэлтэт хувцсыг амжилттай туршжээ

Их Британийн Хелвеллин уулын оргилд тийрэлтэт хувцастай эмч ердөө 3.5 минутын дотор хүрсэн нь явганаар авирснаас нэг цагаар илүү хурдан үзүүлэлт юм. Энэхүү туршилт нь яаралтай тусламж шаардлагатай болсон үед хүний амь насыг аврахын тулд энэ мэт футурист технологийг хэрхэн ашиглаж болохыг харуулжээ.
Эмнэлгийн яаралтай тусламжид тийрэлтэт хувцсыг амжилттай туршжээ

Томоохон шарх, гэмтлийн үед хүн ердөө 2-5 минутын дотор биед эргэлдэх цусны ихэнх хэсгийг алдаж болох бол зүрх зогссон үед хамгийн ихдээ 9 минутын дотор сэхээн амьдруулах арга хэмжээ авахгүй бол тархи дахин эргэж хэзээ ч сэргэхгүйгээр үхжих магадлалтай байдаг. Иймээс яаралтай түргэн тусламжийн машины жолооч эмчийг өвчтөний байгаа газарт хурдан хүргэх нь хүний амь нас, үхэл амьдралын асуудлыг шийдэх чухал үүрэг юм.

Ялангуяа, хөдөө орон нутаг эсвэл алслагдсан бүс нутагт, тухайлбал, явган аялагчдын дунд ямар нэг осол гарвал тэнд ийм богино хугацаанд эмчийг хүргэх нь одоогоор бараг боломжгүй зүйл юм.

Тэгвэл бидний сайн мэдэх Авенжерсийн Төмөр хүн шиг тийрэлтэт хувцастай эмч хэрхэн богино хугацаанд зорьсон газраа хүрч, хүний амь аварч болохыг Англид хийсэн нэгэн сонирхолтой туршилтаар үзүүлжээ.

2020 оноос Их Британийн буяны байгууллага болох Great North Air Air Ambulance Service (GNAAS) нь сансар судлалын Gravity Industries компанитай хамтран эмнэлгийн ажилтнууддаа уламжлалт бус тээврийн хэрэгсэл болох тийрэлтэт хувцас хэрэглүүлэхээр туршиж эхэлсэн байна.

Зургаахан өдрийн сургалтад хамрагдсаны дараа GNAAS-ийн эмч Жэйми Уолш тийрэлтэт хувцсыг өмсөж, Английн Хелвеллин уулан дахь туршилтын даалгавар гүйцэтгэсэн байна. Тэрээр өндөр уул өөдөө өгсөх 2 км замыг ердөө 3.5 минутын дотор туулж уулын оргилд хүрч чадсан байна. Хамгийн гол нь тухайн үеийн цаг агаар, газар зүйн нөхцөл байдал нь нисдэг тэргээр явахад ч хүндрэлтэй байсан байна.

Энэхүү туршилт нь яаралтай тусламж шаардлагатай болсон үед хүний амь насыг аврахын тулд энэ мэт футурист технологийг хэрхэн ашиглаж болохыг харуулжээ.

Даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг доорх бичлэгээс үзнэ үү.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn