Та шинэ iPhone-ийн шинэчлэлтийг суулгаж утасны апп-ууд таныг тагнаж байгаа эсэхийг мэдэх боломжтой

Таны утсан дээрх апп-ууд таныг тагнадаг бол яах вэ?
Та шинэ iPhone-ийн шинэчлэлтийг суулгаж утасны апп-ууд таныг тагнаж байгаа эсэхийг мэдэх боломжтой

Apple компанийн хамгийн сүүлийн шинэчлэлт нь хэрэглэгчдэд өөрсдийг нь тагнаж байгаа программуудыг хянах боломжийг олгодог боллоо. Энэ долоо хоногт гарсан iOS 15.2 шинэчлэлтийн "App Privacy Report" гэх хэрэгслийн тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээллээ алдаж байгаа эсэх, яаж ашиглагдаж байгаа гэдгээ мэдэж болно.

Энэхүү шинэчлэл нь апп-ыг хянах, шаардлагагүй эсвэл буруу зорилгоор таны мэдээллийг ашиглаж болзошгүй аливаа апп-ыг устгах зорилготой юм. Энэ функцийг iOS 15.2 болгон шинэчилсэн бүх iPhone утсанд ашиглах боломжтой бөгөөд үүнийг ердийнх шигээ "Settings" хэсгээр орж, программ хангамжаа шинэчлэн суулгана.

Та энэ тохиргоог идэвхжүүлснээр ямар нэг апп-ээс таны мэдээлэлд хандах хүсэлт гаргах бүрд танд мэдэгдэл ирнэ. Ямар нэг апп таны зураг, байршил, эрүүл мэндийн мэдээлэл гэх мэт аливаа мэдээллийг тань ашиглахыг оролдох бүрд та тус апп-д өөрийн мэдээллээ хуваалцах эсэхээ шийдэх боломжтой.

Мөн тус тохиргоо нь апп-ууд интернэтэд хэрхэн холбогдож, мэдээллийг хаана илгээж байгааг харуулна. Та ямар ч апп дээр дарсан тэр апп-ын нэвтэрсэн хаягууд нь гарч ирнэ. Хэрэв тус апп таны хувийн мэдээлэлд халдаж, буруугаар ашиглаж байвал нууцлалын цэсээс хандах эрхийг нь хасаж эсвэл устгах товч дээр даран бүрмөсөн устгаж болно.

Эх сурвалж: independent

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn