Дэлхийн анхны хос горимтой тээврийн хэрэгслийг бүтээжээ

Хос горимтой тээврийн хэрэгсэл нь 21 зорчигч тээвэрлэх боломжтой. Төмөр замаар зорчих хурдны дээд хязгаар нь 60 км/ц бол авто замаар 100 км/ц-аар хурдлах аж.
Дэлхийн анхны хос горимтой тээврийн хэрэгслийг бүтээжээ

Япон улсад дэлхийн анхны хос горимтой тээврийн хэрэгслийг бүтээж, 2021 оны 12 дугаар сард Кайёо тосгонд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Яг л жижиг автобус шиг харагддаг энэхүү тээврийн хэрэгсэл нь авто зам дээр энгийн дугуйгаа ашиглан замын хөдөлгөөнд оролцдог бол тээврийг хэрэгслийг бусдаас ялгаруулж байгаа гол онцлог нь төмөр замаар зорчихдоо доош буулгах зориулалттай ган төмөр дугуйтай аж. Өөрөөр хэлбэл, зөвхөн төмөр замаар зорчихдоо тээврийн хэрэгслийн урд хэсгээс нэмэлт 2 ган төмөр дугуйг буулгаж, төмөр зам дээр галт тэрэг зорчиж буй мэт зориулалтыг нь өөрчилж болдог загвартай.

Хос горимтой энэхүү тээврийн хэрэгсэл нь 21 зорчигч тээвэрлэх багтаамжтай. Төмөр замаар зорчих хурдны дээд хязгаар нь 60 км/ц бол олон нийтийн авто замаар 100 км/ц-аар хурдална. Дизель түлшээр ажилладаг тус тээврийн хэрэгслийг олон өнгөний сонголттойгоор үйлдвэрлэжээ.

Эдгээр тээврийн хэрэгсэл нь хүн амынх нь тоо цөөрч, иргэдийнх нь насжилт өндөрссөн Кайёо гэх мэт жижиг тосгоны иргэдэд тусалж чадна гэж тус тосгоны төмөр замын компанийн гүйцэтгэх захирал онцлон хэлжээ. Мөн Японы өмнөд хэсэгт орших Шикоку арлын эрэг дагуу энэ тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд хэд хэдэн жижиг хотуудыг холбож, зорчигчид ч далайн эргийн үзэсгэлэнтэй байгалийг тольдох боломжтой.

Эх сурвалж: www.newindianexpress.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn