Та метаверст хамгийн хямддаа 11,000 гаруй доллароор газар худалдаж авч болно

Метаверсийн хамгийн хямд талбайн үнэ ойролцоогоор 11,000 доллароор зарагдаж байна.
Та метаверст хамгийн хямддаа 11,000 гаруй доллароор газар худалдаж авч болно

2021 оны 10 дугаар сард Фейсбүүк нэрээ Мета болон өөрчлөн "метаверс" хэмээх нэр томьёоны хэрэглээ ихээр нэмэгдсэн. Виртуал ертөнцөд төсөөллийн "газар" худалдаж авахын тулд мянга, бүр сая доллар зарцуулна гэдэг нь утгагүй сонсогдож магадгүй юм. Гэвч сүүлийн саруудад хүмүүс метаверс доторх виртуал ертөнцөд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.

Газар худалдан авсан компани болон хувь хүмүүс виртуал газар дээрээ дижитал загварын болон бусад төрлийн арга хэмжээ зохион байгуулж, аватаруудад зориулсан виртуал хувцас зарж болно.

Сэндбокс болон Децентраланд зэрэг алдартай метаверс платформууд дээр хамгийн жижиг талбайн үнэ тус бүр 3.7 этэриум буюу ойролцоогоор 11,717 доллар болжээ. Хэдэн сарын өмнө хамгийн хямд газар 13,000 доллароор зарагдаж байсан ч криптовалютын зах зээлд этэриумийн үнэ унасан тул 11,000 гаруй доллар болж буурчээ.

Эдгээр дижитал ертөнцөд байгаа хамгийн жижиг хэмжээтэй газар нь 1х1 хэмжээтэй газар бөгөөд Сэндбокст 96 метр квадрат, Децентраландад 16 метр квадрат талбай болж байна. Харин өнгөрсөн оны 3 дугаар сард эдгээр жижиг талбайнууд этэриумийн багахан хэсэг буюу 1000 доллароос бага үнээр зарагдаж байжээ.

Эх сурвалж: yahoo

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn