Бентли автомашины компани 2025 онд анхны бүрэн цахилгаан машин үйлдвэрлэнэ

Өнгөрсөн оны долоодугаар сард Бентли компанийн толгой групп болох Волксваген 2030 он гэхэд бүх машинаа бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэхээр төлөвлөж буйгаа зарласан билээ. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Бентли компани 2025 онд анхны бүрэн цахилгаан автомашинаа үйлдвэрлэж эхэлнэ хэмээн мэдэгдлээ.
Бентли автомашины компани 2025 онд анхны бүрэн цахилгаан машин үйлдвэрлэнэ
Гэрэл зургийг: Reuters

Өнгөрсөн лхагва гарагт Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Бентли компани 2025 онд анхны бүрэн цахилгаан автомашинаа үйлдвэрлэж эхэлнэ хэмээн мэдэгдлээ.

Уг машиныг бүтээхийн тулд тэд Их Британи дахь Кру дахь үйлдвэрээ дахин байгуулах аж. Харин тэдний анхны бүрэн цахилгаан машин ямар хэлбэр загвартай байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байна.

Энэ сарын эхээр Бентли компани дээд зэрэглэлийн автомашины эрэлт ихтэй байгаа энэ үед 2021 оны тус компанийн борлуулалт 31%-аар өссөн нь дээд амжилт тогтоосон гэж мэдэгдсэн юм. Тухайлбал, Америк тивд 39%, Хятадад 40% өссөн бөгөөд эдгээр хоёр зах зээл нь нийт борлуулалтын бараг 60%-ийг эзэлж байгаа аж.

Мөн тус компани дараагийн арван жилд байгаль орчны тогтвортой байдлыг хангахад 2.5 тэрбум фунт стерлинг буюу 3.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан билээ. Ойрын ирээдүйд цахилгаан машин үйлдвэрлэх нь тэдний энэхүү тогтвортой байдлыг хангах хэтийн зорилгыг бүрэн хангаж буй явдал юм.

Гэрэл зургийг: Bentley

Автомашины салбарт томоохон үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ихэнх компаниуд бензин түлшээр ажилладаг автомашиныг үйлдвэрлэхээ зогсоож байгаа нь энэхүү байгаль орчинд хор хөнөөл багатай шинэ технологид асар их хөрөнгө оруулалт хийхэд томоохон нөлөө үзүүлж байна.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn