Байгальд ээлтэй бизнесүүд хамтдаа "тэг рүү тэмүүлнэ"

Монголын байгальд ээлтэй бизнесүүд хамтран “Хамтдаа 0 рүү” арга хэмжээг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар инновацын төвд зохион байгуулна.
Байгальд ээлтэй бизнесүүд хамтдаа "тэг рүү тэмүүлнэ"

2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ гэсэн таамаглал бий. Тэр үед хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэглэхгүй бол дэлхийн дундаж температур 1.5-2 хувиар нэмэгдэх магадлалтай. Дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр нийт амьд амьтдын 90 хувь нь мөхөх, байгалийн гамшгийн давтамж 3-5 дахин ихсэх, дулааралтай холбоотой өвчин дэгдэх зэрэг олон аюултай хүн төрөлхтөн нүүр тулна. Тэгвэл яг энэ цаг үед дэлхийн 190 гаруй орон нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэг болгож бууруулахыг зорьж буйн дотор Монгол ч багтана.

Хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй технологийн санаачилгуудыг нэгтгэн ногоон хөгжлийн төлөөх түншлэлийг бий болгох, эдийн засагт эерэг нөлөөллийг үүсгэх зорилгоор Монголын байгальд ээлтэй бизнесүүд хамтран “Хамтдаа 0 рүү” арга хэмжээг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар инновацын төвд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд ирснээр та дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үндсэн хүчин зүйл болох хүлэмжийн хийг бууруулах зорилгын дор нэгдсэн технологи, үйлдвэрлэл, байгальд ээлтэй төслүүдийн олон  шийдэлтэй танилцана. Хамгийн сонирхолтой нь эвент эхлэхээс дуусах хүртэл оролцогчдын ялгаруулсан бүх нүүрсхүчлийн хийг бодит үйлдэл, шийдлүүдийн тусламжтайгаар тэг хэмжээнд хүртэл бууруулах юм.

“Хамтдаа 0 рүү” арга хэмжээнд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын индикаторуудыг нутагшуулах, сэргээгдэх эрчим хүчийг хүлэмжийн хий бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа байгальд ээлтэй технологийг хөгжүүлэгчид, хог хаягдлын менежмент, хувцас үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэр болон банк санхүүгийн салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, дижитал уран бүтээлчид оролцоно.

Энэхүү арга хэмжээний санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар “Shambala 2056” инженерийн сэргээгдэх эрчим хүчний кампус, “HybOrg” hybrid хувцасны брэнд ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар,  “Өнгө нэм”, “Toki” application, Худалдаа хөгжлийн банк, “Yves rocher” байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож, бусад байгууллага дэмжиж байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn