Агаарын такси үйлчилгээ буюу eVTOL гэж юу вэ?

eVTOL нь electric vertical takeoff and landing aircraft буюу эгц дээш/доош хөөрч, буух цахилгаан хөдөлгүүрт жижиг оврын онгоц бөгөөд 2024 оноос эхлэн дэлхий даяар үйлчилгээнд нэвтрэх юм.
Агаарын такси үйлчилгээ буюу eVTOL гэж юу вэ?
© Bloomberg
Vertical, Archer, Joby, Lilium Jet, Volocopter компаниудын үйлдвэрлэж буй eVTOL—ууд нь нисгэгчийн хамтаар 2-7 зорчигч тээвэрлэх багтаамжтай бөгөөд нэг удаад 35-250 км зайг 110-320 км/ц хурдтай туулах хүчин чадалтай аж.
Vertical, Archer, Joby, Lilium Jet, Volocopter компаниудын үйлдвэрлэж буй eVTOL—ууд нь нисгэгчийн хамтаар 2-7 зорчигч тээвэрлэх багтаамжтай бөгөөд нэг удаад 35-250 км зайг 110-320 км/ц хурдтай туулах хүчин чадалтай аж.© Bloomberg

2019 оноос хойш энэхүү шинэ төрлийн бизнест 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд eVTOL-ийн захиалгын дийлэнхийг томоохон авиа компаниуд өгчээ. Учир нь агаарын такси үйлчилгээ нэвтэрснээр онгоцны буудал руу очих болон буцах үед автозам дээр олон цагийг түгжрэлд өнгөрүүлдэг байдлыг халж (дунджаар 30 минут зарцуулна), цаг хугацаа хэмнэхээс гадна давхар тав тухыг мэдрэх давуу талтай тул авиа компаниуд үүгээр дамжуулан хэрэглэгчдийг татах сонирхолтой байгаа юм.

Дэлхийн томоохон авиа компаниуд нийт 1,500 гаруй eVTOL-ийн захиалга өгчээ.
Дэлхийн томоохон авиа компаниуд нийт 1,500 гаруй eVTOL-ийн захиалга өгчээ.© Bloomberg
© Bloomberg

Европын Холбооны Нислэгийн аюулгүй ажиллагааны удирдлагын төвийн мэдээлснээр 2024 оны эхээр анхны eVTOL-ууд үйлчилгээнд нэвтэрнэ гэжээ. Үйлчилгээний төлбөр нь ердийн авто таксигаар зорчихоос хоёр дахин үнэтэй байлаа ч нисдэг тэрэг хөлслөхөөс хамаагүй хямд, дуу чимээгүйн дээр байгаль орчинд ээлтэй байх аж.

eVLOT-ууд нь нисдэг тэрэгний хөөрч, буух зурвасыг ашиглах боломжтой тул дэд бүтцийн ажилд нэмэлт хөрөнгө зарцуулах шаардлагагүй.
eVLOT-ууд нь нисдэг тэрэгний хөөрч, буух зурвасыг ашиглах боломжтой тул дэд бүтцийн ажилд нэмэлт хөрөнгө зарцуулах шаардлагагүй. © Bloomberg

Эх сурвалж: Bloomberg, Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn