Япон, Финландын эрдэмтэд 6G технологийг бий болгоно

Япон, Финландын хамтарсан баг утасгүй холбооны зургаа дахь үеийн технологи болох 6G стандартыг бий болгохоор ажиллаж байна.
Япон, Финландын эрдэмтэд 6G технологийг бий болгоно

Финландын Оулугийн их сургуулийн профессор, Үндэсний судалгааны хөтөлбөрийн захирал Матти Латва-ахо 6G технологи нь нийгэмд янз бүрээр нөлөөлж чадна гэж үзэж байна. Тэрбээр “Энэ технологи нь зөвхөн өндөр хурд, илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх тухай биш бөгөөд эрчим хүч хэмнэж, квант механикт суурилсан аюулгүй байдал, хиймэл оюун ухаан бүхий оновчтой сүлжээ, мэдээллийг хиймэл дагуулын сүлжээтэй нэгтгэх асуудал юм” хэмээн өгүүлэв.

Түүнчлэн UTokyo инженерийн дээд сургуулийн профессор Акихиро Накао 6G мэдрэгчийн тусламжтайгаар өвчтөний эрүүл мэндийн мэдээллийг бодит цаг хугацаанд системд дамжуулах боломжтой учраас эрүүл мэндийн салбарт ашиглахад нэн тохиромжтой хэмээв. Мөн газар хөдлөлт, цунами, үер, галт уулын дэлбэрэлт байнга тохиолддог Япон зэрэг орнуудад гамшгаас урьдчилан сэргийлэхэд тус технологи чухал ач холбогдолтой гэдэг нь эргэлзээгүй. “Инженер хүний ​​хувьд технологийн хөгжил миний сэтгэлийг хөдөлгөдөг ч 6G-тэй харьцуулах аргагүй. Энэ бол ирээдүй" гэж Накао хэлжээ.

Дэлхийн технологийн салбарт өөрсдийн стандартыг тогтоож, алдартай брэнд Nokia-г бий болгосон Япон-Финландын хамтын ажиллагаа энэ удаа ч үр дүнд хүрч, харилцаа холбооны технологийн хил хязгаарыг давж чадна гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: Scientificrussia.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn