Дэлхийгээс өөр гаригт амьдрал оршин байгаа юу?

Сансрын дуран авайн тусламжтай манай Нарны аймгийн гадна орших 5,000 орчим гаригийг нээн илрүүлсэн ч амьдрал оршин буй гариг одоогоор байхгүй байна.
Дэлхийгээс өөр гаригт амьдрал оршин байгаа юу?
© NASA

Орчлон ертөнцөд нийтдээ 200 тэрбум гаруй галактик оршин байгааг тогтоосон. Тэдний нэг болох манай Нарны аймаг оршдог “Сүүн зам”-ын галактикт л гэхэд дор хаяж 100 тэрбум гариг байгаа хэмээн эрдэмтэд тооцоолдог.

Тэгвэл бид өнөөдөр тэдгээрийн ердөө 5,005 гаригийг нь нээн илрүүлээд байна. Тэдгээрийн дотор 2017 онд илрүүлсэн, дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд орших Trappist-1 нарны аймаг зарим найдвар төрүүлж буй.

Тус нарны аймгийн долоон гаригийн гурвынх нь хувьд амьдрал үүсэх боломжтой температурт, habitable zone буюу нарнаасаа зохистой зайд (манай дэлхий, нарны хоорондын зайтай ижил гэж ойлгож болно) байрладаг.

2021 оны 12 дугаар сард хөөргөсөн Жэймс Вэбб сансрын дуран авай ажиллаж эхэлснээр тэдгээр гаригийн агаар мандлыг тодорхойлж, амьдрал оршин байх боломжтой эсэхийг тогтоох юм.

Эрдэмтдийн хувьд манай галактикт л гэхэд дангаараа 100 тэрбум, бүхэл орчлон ертөнцийн хэмжээнд ойролцоогоор нийт 70 квинтиллион (720) гариг байгаа учир онолын хувьд өөр амьдрал, иргэншил оршин байх боломжтой гэж үздэг.

Эх сурвалж: The Atlantic

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn