Дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй, нано антеныг бүтээжээ

Нано антен нь хүний үснээс 20,000 дахин жижиг генетикийн заавар буюу ДНХ-ээс бүтсэн юм. Энэ нь мөн флюресцент шинж чанартай буюу гэрлийн дохиог ашиглан мэдээллийг бичиж, дамжуулах чадвартай гэсэн үг бөгөөд үүнийг ашиглан уургийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бодит цаг хугацаанд нь судлах боломжтой юм.
Дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй, нано антеныг бүтээжээ

Канад улсын эрдэмтэд 5 нм (нанометр) урттай антеныг бүтээжээ. Энэ өчүүхэн зүйл нь бидний сайн мэдэх илүү том хэмжээтэй антенуудаас ялгаатай нь радио долгион дамжуулахын тулд бус, харин байнга бүтэц нь өөрчлөгдөж байдаг, хүний биеийн хамгийн чухал үүрэгтэй боловч судлахад нарийн төвөгтэй молекулууд болох уургийн нууцыг илрүүлэхийн тулд бүтээгдсэн байна.

Нано антен нь хүний үснээс 20,000 дахин жижиг генетикийн заавар буюу ДНХ-ээс бүтсэн юм. Энэ нь мөн флюресцент шинж чанартай буюу гэрлийн дохиог ашиглан мэдээллийг бичиж, дамжуулах чадвартай гэсэн үг бөгөөд үүнийг ашиглан уургийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бодит цаг хугацаанд нь судлах боломжтой юм.

Бидний мэдэх радио долгионыг хүлээн авч, дамжуулах чадвартай радиотой адил флюресцент нано антен нь нэг өнгө буюу долгионы уртаар гэрлийг хүлээн авч, уургийн хөдөлгөөнөөс хамааран мэдрэгдэж, дараа нь гэрлийг өөр өнгөөр нь буцааж дамжуулдаг. Ингээд цаг хугацааны явцад уургийн бүтцийн өөрчлөлтийг тогтмол хэмжих юм.

Энэхүү супер жижиг антены бусад шинжилгээний аргуудаас давуу тал нь маш богино хугацаанд уургийн төлөв байдлын талаарх мэдээллийг олж авах чадварт оршиж байна. Энэ нь биохими, нанотехнологийн аль алинд нь өргөн хүрээтэй хэрэглээний боломжуудыг бий болгоно гэж судлаачид үзжээ. Жишээлбэл, тэд олон төрлийн биологийн молекулууд болон эмүүд нь шүлтлэг фосфатаза хэмээх ферментийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг бодит цаг хугацаанд, анх удаа илрүүлж чаджээ. Энэ фермент нь янз бүрийн хорт хавдар, гэдэсний үрэвсэл зэрэг олон өвчний механизмд оролцдог.

Тус судалгааны баг нано антены технологийг эмийн үйлдвэрүүд болон бусад судалгааны багууд ашиглах боломжтой бүтээгдэхүүн болгохын тулд арилжааны зорилготой, гарааны компани байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: ScienceAlert, Nature Methods

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn