
Энэхүү эмчилгээнд зөвхөн хавдрын эсийг ялах чадвартай вирусийг л ашигладаг байна. 1970 оноос хойш өвчтөн вирусээр халдварласны дараа хавдрын хэмжээ багасаж байгааг анзаарсан боловч хэн ч хавдрын эсрэг эмэн эмчилгээг гаргах талаар гүнзгийрүүлэн судалж байгаагүй байна.
Үүнээс хойш олон жилийн дараа АНУ-ын мэдрэлийн мэс засалч тархины хорт хавдрын эсрэг эмэн эмчилгээ хийх боломжтойг илрүүлсэн бөгөөд түүний судалгааны ажлыг олж уншсан Японы мэдрэлийн мэс засалч үргэлжлүүлэн судалгааны ажлаа эхлүүлжээ.
Японд глиобластома (glioblastoma) буюу тархинд тархинд түргэн нэвчиж, мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг хүнд төрлийн тархины хавдараар оношлогдсон 2500 орчим өвчтөн байдаг байна. Вирус ашиглан шинээр бүтээсэн эмийн тусламжтайгаар тархины хорт хавдар 6 дахин жижгэрэх боломжтой ажээ.
Профессор Томоки Тодо херпэсвирусийн 3 генийг хувиргаж хавдрын эсэд нэвтрэх чадвартай болгож хувиргахаар төлөвлөж уг бэлдмэлийг бүтээжээ. Харин бэлдмэлд агуулагдах вирус эрүүл эсэд нэвтрэх боломжгүй.
Клиникийн туршилтад хамрагдсан 13 өвчтөний хувьд нэг жил илүү амьдрах магадлал нь 92.3% байсан байна. Одоогийн эмчилгээний түвшинд глиобластомагийн эмчилгээний дараа амьд гарах чадварын түвшин нь 15% байдаг ба үүнтэй харьцуулахад клиникийн туршилтын үр дүн маш өндөр байгааг харж болно.
Харин нийт 19 өвчтөний эмчилгээний үр дүнд хийсэн шинжилгээгээр медиан утга буюу дунджаар амьдрах хугацаа 20 сараар уртассан байна.
Энэхүү эмийн үр дүн, аюулгүй байдлыг хангахын тулд эрдэмтэн судлаачид анхан шатны мэдээлэл цуглуулахаас эхлээд өвчтөн дээр турших хүртэл 7 жилийн хугацааг зарцуулжээ.