Ямааны хуурай сүү үйлдвэрлэх нөөц бүрдүүлнэ

Ямааны сүү нь эхийн сүүний бүтэцтэй ойролцоо учраас нярай хүүхдийг хооллоход хамгийн тохиромжтой байдаг.
Ямааны хуурай сүү үйлдвэрлэх нөөц бүрдүүлнэ

Шинжлэх Ухааны Академийн Технологийн Инкубатор төвийн эрдэмтэд ямааны сүүг хуурай болгох технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна. Ямааны сүү нь эхийн сүүний бүтэцтэй ойролцоо учраас нярай хүүхдийг хооллоход хамгийн тохиромжтой байдаг аж. Хүүхдийн хоолны нэмэлт тэжээл 100% импортоос хамааралтай байдаг бөгөөд ямааны сүүг хуурай болгон үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлснээр дотоодын хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангана гэж Шинжлэх Ухааны Академийн Технологийн Инкубатор төвийн эрдэмтэд хэлж байгаа юм.

Дэлхийн зах зээлд ямааны хуурай сүү килограмм нь 30 ам.долларын үнэтэй байдаг байна. Технологийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх “Ямааны хуурай сүү нь манай улсын зах зээлд импортыг орлох сайн бүтээгдэхүүн болж чадна гэж бид үзэж байгаа. Гэхдээ манай малчид ямаа байтугай үхрээ саахаа байчихаад байхад сүүний олдоц их бага байна. Одоо ямаа ид ишиглэж байгаа хэдий ч хавар саах боломжгүй. Тэгэхээр зуны турш сүүний нөөцөө бүрдүүлээд намраас үйлдвэрлэж эхлэх зорилготой байгаа” гэж ярилаа.

Манай улс 2013 оноос Альпин үүлдрийн тулман хөхт ямааг үржүүлэн нутагшуулсан хэдий ч үр өгөөж тааруу байгаа аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn