Одон орон судлаачид шинэ төрлийн оддыг илрүүллээ

Энэхүү оддыг ашиглан ус тогтох боломжтой гаригуудыг нэг тэрбум жилийн турш усаар хангах боломжтой бөгөөд энэ нь дэлхийгээс гадна амьдрал оршин тогтнох боломжтойг харуулсан, зөвхөн одон орон судлал төдийгүй хүн төрөлхтний түүхэн дахь чухал нээлт болж байна.
Одон орон судлаачид шинэ төрлийн оддыг илрүүллээ

Тюбингений их сургуулийн профессор Клаус Вернерээр ахлуулсан Германы одон орон судлаачдын баг шатаж буй гелий (атомын хий)-ээр бүрхэгдсэн шинэ төрлийн оддыг илрүүлжээ. Хэдэн мянган жил судлагдсан одон орны түүхэнд ийм од өмнө нь огт байгаагүй ба эрдэмтэд гарал үүслийнх нь тухай баттай хэлж мэдэхгүй байна.

Энгийн оддын гадаргуу нь устөрөгч, гелиэс бүрддэг бол Вернер болон түүний хамтрагчдын нээсэн оддын гадаргуу нь нүүрстөрөгч, хүчилтөрөгчөөр бүрхэгдсэн байсан ба шатаж буй гелийн үнс уг оддоос гарч байжээ. Судлаачид энэхүү оддын учир битүүлэг шинж чанарыг одоохондоо баттай тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд зарим нь тэдгээрийг хоёр од хоорондоо мөргөлдөх үед үүсдэг хэмээн таамаглаж байгаа бол үлдсэн нь тэдгээрийг цөмийн түлшээ шавхсан асар том оддын үлдэгдэл гэж үзэж байна.

Оддын мөргөлдөөн нь огторгуй дахь таталцлын долгионы ялгаралтаас болж үүсдэг аж. Харин энэхүү мөргөлдөөнөөс болж уг төрлийн од үүсдэг эсэхийг батлахын тулд одон орон судлахад ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийн илүү боловсронгуй хувилбар хэрэг болно. Хэрвээ дэвшилтэт хувилбарыг эрдэмтэд зохион бүтээж чадвал одон орон судлалын хөгжил нэг алхмаар урагшилж, эдгээр шинэ төрлийн оддыг илүү сайн ойлгоод зогсохгүй хоёртын системийн онол болон оддын хувьслын талаарх илүү гүнзгий ойлголтыг авах боломжтой.

Эх сурвалж: sciencenews, openaccessgovernment

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn