Химийн салбарын Нобелийн шагналын эзнээр хоёр эрдэмтэн тодров

Тэдний нээлт нь эм, эмийн бүтээгдэхүүний судалгааны ажилд асар чухал нөлөө үзүүлж, химийн салбарыг илүү ‘эко’ болгож байна гэж Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академи мэдэгдэв.
Химийн салбарын Нобелийн шагналын эзнээр хоёр эрдэмтэн тодров

2021 оны химийн салбарын Нобелийн шагналыг “тэгш бус органик катализын аргыг боловсруулсан”-аараа Бенжамин Лист, Дэвид В.C.МакМиллан хэмээх хоёр эрдэмтэн хүртэхээр болсныг Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академи мэдэгдлээ.

Тэдний нээлт нь эм, эмийн бүтээгдэхүүний судалгаанд асар чухал нөлөө үзүүлж, химийн салбарыг илүү ‘эко’ болгох болгож байна” гэж тус академи мэдэгдсэн байна.

1968 онд Германы Франкфурт хотод төрсөн Бенжамин Лист нь Гётегийн нэрэмжит Франкфуртын их сургуульд 1997 онд докторын зэрэг хамгаалжээ. Өдгөө тэрбээр Германдаа Макс Планкийн нэрэмжит Нүүрсний судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Харин 1968 онд Их Британийн Беллшилл хотод мэндэлсэн Дэвид В.C.МакМиллан нь АНУ-ын Калифорнийн их сургуульд 1996 онд докторын зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө АНУ-ын Принстоны их сургуульд ажиллаж байна.

Энэ оны шагнал болох 10 сая швед кроныг хоёр эрдэмтэнд тэнцүү хувааж олгох ажээ.

Эх сурвалж: Xinhua

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn