100 мянга гаруй шинэ вирусийг илрүүлжээ

“Global verom” буюу дэлхий дахинд байгаа бүх вирусийн гений төслийн хүрээнд урьд өмнө тодорхойлогдож байгаагүй 100,000 гаруй шинэ вирус илрүүлсэн ба үүнд есөн төрлийн коронавирус болон элэгний дутагдалд хүргэдэг гепатитын дельта вирусийн 300 гаруй хувилбар багтаж байна.
100 мянга гаруй шинэ вирусийг илрүүлжээ

Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлж, сая сая хүний аминд хүрэхэд ганц л вирус шаардлагатай гэдгийг Ковид-19 харууллаа. Цаашид вирусийн аюул илүү ноцтой байж болохыг вирус судлаачид сануулж байна. Эрдэмтдийн тооцоолсноор одоог хүртэл бидний үл мэдэх нэг триллион орчим вирус дэлхий дээр байдаг ажээ. Тэдгээрийн ихэнх нь үхлийн аюултай эсвэл дараагийн тахал өвчнийг өдөөх боломжтой эсэхийг одоогоор хэн ч мэдэхгүй юм.

Одоо бидэнд мэдэгдэж байгаа вирусүүдийн жагсаалт ч маш урт үргэлжилнэ. Эрдэмтэд одоогоор хүн төрөлхтөнд олдоод байгаа вирусийн геномын санд дүн шинжилгээ хийх зорилготой “Global verom” төслийн хүрээнд урьд өмнө тодорхойлогдож байгаагүй 100,000 гаруй шинэ вирус илрүүлсэн байна. Үүнд есөн төрлийн коронавирус болон элэгний дутагдалд хүргэдэг гепатитын дельта вирусийн 300 гаруй хувилбар багтаж байна.

Судалгааны багийг Канадын эрдэмтэн Артем Бабаян тэргүүлсэн ба түүний багт Канад, АНУ-ын хэд хэдэн их сургуулийн судлаачид ажилласан байна. Тэд нэг тэрбум орчим өгөгдлийн багцад дүн шинжилгээ хийж, нийт 132 мянган вирус илрүүлсний ихэнх нь шинэ вирусүүд байгаа юм. Тэд одоогоор вирус бүрийн гений дарааллыг бүрэн тодорхойлоогүй байгаа боловч цөмийн уургийнх нь гений дараалалд тулгуурлан шинэ вирус болохыг нь тогтоосон байна.

Тэд маш богино хугацаанд, санхүүгийн хувьд харьцангуй бага зардлаар (нэг багц өгөгдлийг шинжлэхэд 1 цент) энэ төслийг гүйцэтгэсэн бөгөөд ирээдүйд дэгдэж болон вирусийн аюул заналаас урьдчилан сэргийлэхийн тулд энэ салбарт илүү их хөрөнгө зарцуулах шаардлагатай байгааг сануулжээ.

Эх сурвалж: Nature

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn