Хүний геномын тодорхойгүй байсан 8%-ийг тайлж дууслаа

ДНХ-ийн дутуу болон тодорхойгүй байсан хэсгүүдийг ойлгох боломжтой болсноор хүний эрүүл мэнд ялангуяа хүний наслалт, түүнтэй холбоотой гений инженерчлэлийн асуудлууд шийдэгдэх боломжтой болж байгаа юм.
Хүний геномын тодорхойгүй байсан 8%-ийг тайлж дууслаа

Хүний эсийн ДНХ-ийн бүтцийг тодорхойлох зорилготой "Хүний геном" төсөл 1970-аад оны сүүлээс эхэлсэн бөгөөд 2003 онд хүний геномын дарааллыг тогтоож дууссанаа зарлаж байсан билээ. Гэвч нэг зүйл дутуу байсан нь хүний геном дахь бүх генетикийн мэдээллийг нэгтгэж чадаагүй байсан нь юм. Хүний ДНХ-ийн 8% нь мэдээлэл агуулаагүй буюу хоосон, зарим нь олон давтагдсан байсан тул эдгээрийг тайлж уншихад маш төвөгтэй байв.

Тэгвэл эдгээр будилаантай гений дарааллын цоорхой хэсгүүдийг технологийн дэвшлийн ачаар нөхөж, хүний геномын дарааллыг бүрэн тодорхойлсноо 2022 оны 3 дугаар сарын 31-нд албан ёсоор зарласан байна.

Германы ургамал судлаач Ханс Винклер 1920 онд "геном" гэдэг үгийг "бүрэн цогц" гэсэн утгатай "-ome" дагавартай хослуулан эс бүрд агуулагдах ДНХ-ийн бүрэн дарааллыг илэрхийлэх нэр томьёог бий болгожээ. Энэ үг нь тухайн амьд биеийн талаарх бүхий л мэдээллийг агуулдаг удамшлын мэдээллийн сан гэж ойлгож болно. Нийт хүн төрөлхтний геномын мэдээлэл 99.9% нь ижилхэн бөгөөд үлдсэн 0.1% нь бидний үс, нүдний өнгө, царай төрх, хурууны хээ гэх мэт хүмүүсийг хоорондоо ялгах шинж чанаруудыг бүрдүүлдэг.

ДНХ-ийн дутуу болон тодорхойгүй байсан хэсгүүдийг ойлгох боломжтой болсноор хүний эрүүл мэнд ялангуяа хүний наслалт, түүнтэй холбоотой гений инженерчлэлийн асуудлууд шийдэгдэх боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: Science

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn