Муурын нүдээр хорвоо ертөнц хэрхэн харагддаг вэ?

Олон мянган жилийн турш хүмүүс бид муурыг гэртээ халуун дотноор хүлээн авсаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч бидний мэдэхгүй олон нууц тэдэнд байсаар байна.
Муурын нүдээр хорвоо ертөнц хэрхэн харагддаг вэ?

Олон мянган жилийн турш хүмүүс бид муурыг гэртээ халуун дотноор хүлээн авсаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч муурууд олон зүйлийг биднээс нуусан хэвээр. Муур тэжээдэг хүн бүрд муурынх нь зан авир үнэхээр нууцлаг санагддаг. Хэрэв бид муурын амьдардаг ертөнц, мөн энэ ертөнцийг бүтээж байгаа мэдрэхүйн онцлог шинж чанаруудыг сайтар судалж чадвал тэднийг илүү сайн ойлгож чадна.

Хүн, муур хоёр хувьслын ялгаатай байдлаас үл харгалзан харааны хөгжлийн хувьд гайхалтай ижил төстэй байдаг.

Хүн ба муурын сүүлчийн нийтлэг өвөг бол 90 сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан юм. Энэ хөхтөн амьтдын үр удам мэрэгч амьтад, бич төрхтөн болон салаалсан нь эцэстээ биднийг бий болгосон.

Нөгөө салбар нь муур, түүнчлэн халим, гахай, морь, сарьсан багваахайн төрөл зүйлийг бий болгожээ. Нэг зүйлийг хэлэхэд энэ нь хүмүүс бид муураас илүү хулганатай илүү ойрын хамаатан гэсэн үг юм.

Мууртай хамгийн ойр бидний өвөг дээдсийн харааны систем өнөөгийн хүн болон муураас илүү энгийн бөгөөд хүч чадал багатай байв. Гэвч цаг хугацаа өнгөрөн хувьсахын хэрээр бидний өвөг дээдэс, муурын өвөг дээдэс хоёул хурц хараа шаарддаг амьдралын тодорхой хэв маягт дасан зохицож, тэдний харааны систем улам боловсронгуй болжээ.

Хүний төрөл зүйл болон бусад приматуудын (бич төрхтөн) хувьд модон дээр амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг байсан нь махчин амьтдаас зайлсхийх маш сайн халхавч болдог боловч нэг л буруу алхам хийвэл үхэлд дагуулж мэдэх эрсдэлд амьдардаг байв.

Ингэж хазгай гишгээд үхнэ гэдэг генээ удамшуулж чадахгүй мөхөхийн цондон болно. Тиймээс хөдөлгөөн сайтай нүднийхээ тусламжтайгаар бидний харааны систем 3 хэмжээст орчинд тулгарч буй эсвэл тулгарч мэдэх аюул болон олзыг үнэлж дүгнэх, төлөвлөх, төсөөлөх чадвартай болсон байна. Энэхүү чадвар бидний өвөг дээдэст модноос жимс болон бусад хоол хүнс олох, унаж үхэх эрсдэлээс зайлсхийх боломж олгожээ.

Буйдан эсвэл шалан дээр хэвтээд танд эрхэлж байгаа бяцхан, эгдүүтэй амьтан гайхалтай анчин гэхэд хэн итгэх юм бэ?

Үнэндээ хүн төрөлхтөн анх муурыг гаршуулсан шалтгаан бол тэдний гайхалтай ан хийх чадвартай нь холбоотой аж. Хүнс, тэжээлийн агуулахыг аймшигт мэрэгчдээс хэн сайн хамгаалж чадна гэж. Энэ үүргийг хүлээсэн анчин маш сайн хараатай бас хурдан шаламгай байх хэрэгтэй. Бүх шалгуурт нийцэж байсан цор ганц амьтан бол муур байв.

Муурын харааны систем тэдний ан агнуурын амьдралын хэв маягтай холбоотойгоор маш сайн хөгжсөн байдаг. Муурууд ан хийхэд гайхалтай зохицсон бөгөөд тархины ихэнх хэсэг нь ажиллахгүй байсан ч олз руугаа харайн дайрч чаддаг. Тодруулбал, хэрэв ан хийж байгаа муурын тархины урд хэсэг нь ажиллагаагүй болсон тохиолдолд тархины ажиллагаатай бусад хэсэг нь бага хэмжээний цахилгаан гүйдэл бий болгон ангаа үргэлжлүүлэн хийдэг.

Хулгана шиг зальтай амьтныг барьж авахын тулд харайлтаа нарийн чиглүүлж, цагаа зөв тооцох хэрэгтэй. Энэ мөчөөс харааны чадвар маш чухал болно. Хаашаа харайхаа мэдэхийн тулд муур хэр хол үсрэхээ тооцох хэрэгтэй. Нүд бүр нь ертөнцийг юмсыг зөвхөн хавтгай дээр 2 хэмжээст зураглалаар хүлээн авдаг учир харсан зүйлээ сайтар ойлгож авахын тулд стерео хараагаа ашиглах шаардлагатай.

Муурын хоёр нүдний харах алслал арай өөр бөгөөд тархи нүднүүдээс ирсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд тухайн объект хүртэлх зайг нарийн тодорхойлдог. Энэ харааг стерео хараа гэнэ. Хөхтөн амьтад хэрхэн стерео хараатай болсон, тархи үүнийг хэрхэн тооцдог тухай бүрэн тайлбар байдаггүй.

Өөрөөр хэлбэл, стерео хараа нь нүднээс ирсэн мэдээллийг харьцуулах замаар орон зайд байгаа объектын байрлалыг тогтоодог. Бид ч мөн энэ харааны тусламжтайгаар юмсыг танин мэддэг.

Төрөлхийн анчин

Нэгэн муур газар байгаа хулганыг харж байна гэж төсөөлцгөөе. Хулганын дүрсийг хоёр нүднийхээ торлог бүрхэвч дээр буулгана. Нүд бүрийн нейрон нь хулганын толгойн орой дээрх гэрлийг хүлээн авна. Дараа нь энэ хоёр нейрон тус мэдээллийг агуулсан зургуудыг хараа хариуцсан тархины хэсэг рүү илгээх бөгөөд ингэснээр зургуудад байгаа жижиг ялгааг харьцуулна.

Тухайн объект байнга хөдөлж байдаг учир хөдөлгөөн бүр дээр шинэ зураг тархинд очдог. Хэрэв шинээр ирсэн зураг бүрийг өмнөх дээр нь давхарлаад байвал тухайн объектын талаар юу ч мэдэж чадахгүй. Үүний оронд нейрон бүр тогтсон үүрэгтэй байх бөгөөд хөдөлгөөн болон орчны өөрчлөлт гарсан хэсгүүдийг шинээр ирсэн зургуудаас авч байх ёстой газар нь нямбай байрлуулдаг.

Эндээс бүх зүйл бага зэрэг ойлгомжгүй болно. Муурын тархи хоёр нүднээс орж ирсэн мэдээллүүдээ нэгтгэн хурууны хээ шиг холилдсон хэлбэрт ордог. Хурууны хээний загвар нь тархинд тухайн зүйлийн байршлыг нүд хэрхэн харагддагийг харьцуулахад хялбар болгодог юм. Муурын тархи "хурууны хээ" шиг газрын зураг дээрх жижиг зөрүүнээс 3 хэмжээстэд орших объектын мэдээллийг гаргаж аваад түүгээрээ нарийн дайралт хийхэд ашигладаг бололтой.

Муур ба харааны нууц

Тархи судлаачид муурын тархины “хурууны хээ” маягийн нарийвчилсан зураглалыг доорх зурагт үзүүлсэн шиг хийж чаджээ. Хараа хариуцсан тархины хэсэгт зүүн нүднээс (хар хэсгүүд) ирсэн мэдээлэл дамжуулдаг нейронууд, баруун нүднээс (цагаан хэсгүүд) мэдээлэл дамжуулдаг нейронуудтай огтлолцох бөгөөд хөрш зэргэлдээх хар, цагаан хэсгүүд нь харааны орон зайд буй объектыг дүрсэлдэг.

Энгийнээр хэлбэл уг хар цагаан хурууны хээ шиг зүйл бол нүднээс ирсэн зургуудыг харьцуулан бүтээсэн тухайн объектын зураг юм.

Дээр байгаа зурагт, хүн (дээд) болон сармагчны (дунд) “хурууны хээ”-н зураглалыг харуулжээ. Муурын “хурууны хээ” нь хүнийхтэй яг адилхан биш боловч тун төстэй. 3 хэмжээст ертөнцийн стерео зургийг энэ хоёр амьтан гайхалтай сайн зураглаж чаддаг. Нөгөөтээгүүр “хурууны хээ” болон энэ нь харах чадвар хоорондын хамаарал одоо ч тодорхойгүй хэвээр байна.

Гайхалтай нь муурууд бидэнтэй тун төстэй харааны тогтолцоотой. Яагаад тэр вэ. Хүн муураас, муур хүнээс авсан эсвэл нэг өвөг дээдэстэй гэх шалтгаант холбоо энд байхгүй. Магадгүй хувьслаас болсон байх. Бид мууртай нэг өвөг дээдэстэй биз дээ гэж маргаж болох ч, бусад хөхтөн амьтад ийм “хурууны хээ” буюу стерео хараа бие даан хөгжөөгүй байдаг.

Бидний хувьд энэ харааны чадвараа модноос хоол тэжээл хайхад ашиглахаас гадна аюултай зүйлийн байгаа газрыг нарийн тогтоох, урьдчилан харахад ашигладаг. Муурын хувьд олз руугаа гэтэх, хөдөлгөөнийг нь унших зэрэгт хэрэглэдэг. Аль ч тохиолдолд уг харааны загвар нь 3 хэмжээст орон зайд байгаа зүйлийн мэдээллийг гарган авч, дээр нь ажиллах боломжтой болгодог.

Муур дээр судалгаа хийх нь хулгана дээр судалгаа хийснээс хавьгүй үр дүнтэй байжээ.
Муур дээр судалгаа хийх нь хулгана дээр судалгаа хийснээс хавьгүй үр дүнтэй байжээ.

Бидний энэ ижил төстэй байдал муурыг тархи болон харааны холбоо хамаарлыг судлах гол туршилтын объектоор сонгоход хүргэжээ. 1950-1960-аад онд муурын зулзагыг төрөх үед нүдийг нь нээлгүй хурц гэрэл эсвэл зөвхөн босоо судлуудтай орчинд өсгөх зэргээр харааны хөгжилд нь гарсан бүх төрлийн өөрчлөлтийн нөлөөг судалсан байна. Үүний зэрэгцээ судлаачид мэдээ алдсан муурын харааны тархинд мэдрэлийн импульсийг бүртгэж авсан нь хожим физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн судалгаа болсон юм.

Олон нийтийн бухимдлаас болж муур дээр хийх судалгаа одоо ховор болсон ба харааны нейро-физиологийн ихэнх судалгааг өнөөдөр хулгана эсвэл харх дээр хийдэг. Гэвч эдгээр мэрэгчдийн харааны чадвар хүнтэй харьцуулахад сул байдаг тул мууран дээр хийсэн харааны судалгаанууд одоо ч үнэ цэнтэй хэвээр байна.

Нууцаар дүүрэн муурын ертөнц

Муур шөнийн цагаар идэвхтэй байх бөгөөд гэрэл багатай нөхцөлд хүнээс илүү хурц хараатай болдог. Тэд шөнөөр ан хийдэг махчин амьтдад түгээмэл байдаг зууван хэлбэртэй хүүхэн хараатай. Мөн муур өнгө ялгадаггүй: тэд хоёр төрлийн конус хэлбэртэй гэрэл хүлээн авдаг фоторецептортой байдаг бол хүнд гурав байдаг.

Эдгээр ялгаа нь бусад мэдрэхүйд нөлөөлдөг байна. “Цэвэр” махан идэштэн учраас муурууд амандаа махнаас өөр зүйл хийх нь ховор. Бид маханд байх чихэрлэг амт бий болгодог химийн нэгдлийг амталж чаддаг. Харин хоолны дэглэмээсээ болж муур идэж буй зүйлээ чихэрлэг амттай эсэхийг мэддэггүй бөгөөд сахароз гэх мэт амт үүсгэдэг химийн нэгдлүүдийг амтлах чадвараа алдсан байдаг.

Та муураа нуугдаж байгаа газраас нь амттанаар урхидан гаргаж ирэх боломж тун бага ажээ. Тэгж чадлаа ч муур амтанд нь бус идэх зүйлтэй болсондоо л гарч ирдэг.

Гэвч бидний хувьслын ялгааг үл харгалзан хүн болон муурын хараа хоорондоо олон талаараа төстэй байдаг. Магадгүй энэ нийтлэг байдал нь муур болон хүн хоорондын харилцааг илүү дотно болгож өгдөг бололтой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn