Матча кофейн агуулдаг уу?

Матча бол арлын Япон улсаас гаралтай Camellia sinensis ургамлын нунтаг ногоон цай юм. Уг ургамлыг ургуулдаг арга барилаас шалтгаалан матча нь антиоксидантын өндөр агууламжтай байдаг ба энэ нь эсийн гэмтэл, өвчин үүсгэхээс хамгаалах шинж чанартай. Түүнчлэн матча нь бусад төрлийн ногоон цайтай харьцуулахад их хэмжээний кофейн агуулдаг байна.
Матча кофейн агуулдаг уу?
JOANNA NIXON//Stocksy United

Кофейн гэж юу вэ?

Кофейн нь ихэвчлэн цай, кофе болон шоколаданд агуулагддаг байгалийн гаралтай бодис бөгөөд хүний биед сэргээшний үйлчилгээ үзүүлдэг. Кофейны өдөөгч шинж чанар нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь хүний биед эрч хүчтэй, сэргэг мэдрэмж төрүүлдэг.

Ихэнх хүмүүс эрч хүч сэргээх, анхаарлаа төвлөрүүлэхийн тулд матча гэх мэт кофейн агуулсан ундаа уудаг. Кофейны тогтмол хэрэглээ нь цус харвалт, зүрхний өвчин, зарим төрлийн хорт хавдар зэрэг хэд хэдэн өвчний эрсдэлийг бууруулахад ч тусалдаг байна. Гэсэн хэдий ч хэтрүүлж хэрэглэх нь хортой нөлөө үзүүлдэг.

Кофейн хэрэглэх талаар стандартчилсан зөвлөмж байхгүй ч ихэнх мэргэжилтнүүд насанд хүрэгчид эрүүл мэндэд учирч болох сөрөг нөлөөллөөс зайлсхийхийн тулд өдөрт 400 мг-аас илүү кофейн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Гэвч хувь хүн бүрийн кофейн тэсвэрлэх чадвар болон түүнээс авч чадах ашиг тус нь харилцан адилгүйг санах хэрэгтэй.

Матча хэр их кофейн агуулдаг вэ?

Навчны төрөл, хэр их хэмжээний нунтаг хэрэглэж байгаа, мөн хэр удаан хандалж буйгаас хамааран матчад агуулагдах кофейн нь харилцан адилгүй байдаг.

Ерөнхийдөө нэг грамм матчад агуулагдах кофейн нь 19-44 мг байдаг. Гол төлөв нэг аяга цайнд 2-4 грамм (1/2 - 1 цайны халбага) матча орох ба энэ нь 38-176 мг кофейн агуулна.

Нөгөө талаас, 1 грамм кофены үрд 10-12мг кофейн агуулдаг. Стандарт хэмжээтэй нэг аяга (240 мл) кофе чанахад 10 грамм орчим кофены үр ашиглагдах ба үүнд 100 мг орчим кофейн агуулагдана.

Иймд матча дахь цайны агууламжийн хэмжээ ямар байхаас шалтгаалан нэг аяга матчад агуулагдах кофейн нь кофеныхоос бага эсвэл их байх нь шалтгаалдаг байна.

Матча дахь кофейн ба ногоон цайнд агуулагдах кофейн

Матчад энгийн ногоон цайнаас илүү их хэмжээний кофейн агуулагддаг. Нэг аяга ногоон цай ойролцоогоор 30 мг кофейн агууламжтай байдаг бөгөөд мөн л ногоон цайны төрөл, шинэ түүж савласан навч эсэх, хандлах хугацаанаас хамааран кофейны агууламжийн хэмжээ харилцан адилгүй байдаг.

Матчаг хэрхэн бэлтгэдэг вэ?

Getty Images

Матча цай бэлтгэхийн тулд танд нунтаг матча, аяга, халуун ус болон матча хутгадаг хулсан хутгуур эсвэл энгийн хутгуур, болон цайны шүүр хэрэгтэй.

  1. 2-4 грамм матча нунтгаа цайны шүүрэн дээрээ хийж, бөөгнөрүүлэхгүйн тулд шигшээд, аягандаа хийнэ.

  2. Бага зэргийн халуун ус нунтаг матча дээрээ хийж, хөөсөртөл нь хулсан хутгуураар хутгана.

  3. Халуун усаар аягаа дүүргэнэ.

  4. Таалан болгооно уу.

Өнөөдөр гэртээ ногоон цайтай латте хийж уугаарай. Матчагаа бага зэргийн халуун усаар хөөсрүүлсний дараа, хөөрүүлсэн сүү нэмнэ. Хэрэв та чихэрлэг амтанд дуртай бол агч модны сироп, зөгийн бал, эсвэл бор сахраас өөрийн сонголтоор нэмэх боломжтой.

Эх сурвалж: Healthline

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn