Гэр ахуйн сюрреализм

Орос гаралтай, Лондоны визуал (visual) уран бүтээлч Хельга Стенцел өөрийн уран сэтгэмжээрээ бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гэр ахуйн энгийн эд зүйлсийг сэтгэл татам дүр болгон хувиргадаг. Стенцелийн уран төсөөллийн ертөнцөд тавтай морил.
Зургийг:
Зургийг:diyphotography.net

Өдөр бүр харж, ашигладаг эд зүйлс бидний хувьд тийм ч сонирхолтой санагддаггүй. Гэхдээ Стенцелийн нүдээр харвал бидний амьдрал ямар өнгөлөг, хөгжилтэй гээч. Морь болон хувирсан өлгөөтэй угаасан хувцас, өхөөрдөм нохойг дүрсэлсэн талх, инээдтэй царай гаргах угаалгын машин, ном уншиж буй хос цайны уут. Гэр ахуйн сюрреализм (Household Surrealism) хэмээх цуврал бүтээлдээ Стенцел эгэл жирийн зүйлсийг уран зөгнөлт сэтгэл хөдлөлтэй дүрүүд мэтээр дүрсэлдэг.

Хүссэн сэтгэл хөдлөлөө харуулахын тулд Стенцел заримдаа эд зүйлс дээр нүд, ам нэмж зурдаг. Эдгээр хөгжилтэй дүрүүдийг бий болгохын тулд тэр ихэнхдээ эд зүйл рүү удаан ширтэж, хэдэн цагаар төсөөлж суудаг байна.

Түүний бүтээлүүдийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл инстаграмаар дагаарай.

Эх сурвалж: Инстаграм, mymodernmet.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn