Хэрхэн экстроверт, интроверт хамт олны үнэ цэнийг тэнцвэржүүлсэн соёлыг бий болгох вэ?

Бодит байдал дээр ихэнх хүмүүст эктсроверт, интроверт зан чанар хоёулаа ажиглагддаг. Ямар орчин нөхцөлд байгаагаасаа хамаарч тэд эктсроверт эсвэл интроверт зан чанараа гарган илэрхийлдэг.
Хэрхэн экстроверт, интроверт хамт олны үнэ цэнийг тэнцвэржүүлсэн соёлыг бий болгох вэ?

Нэгдсэн, хамтач, дасан зохицож ажиллах чадвартай ажлын байрны соёл, орчин бол өндөр бүтээмж бий болгох боломжтой орчин юм. Гэсэн ч экстроверт буюу гадагшаа, интроверт буюу дотогшоо сэтгэлгээтэй хамт олноос бүрдсэн байгууллагын хувьд энэ нь нэгээхэн төрлийн сорилт болдог. Дотогшоо болон гадагшаа сэтгэлгээтэй хүмүүс өөрөөр сэтгэж, өөрөөр үйлддэг.

Жишээ нь: Нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс санаа бодлоо хялбар илэрхийлж, нээлттэй байж хаана ч дасан зохицож чаддаг бол дотогшоо буюу интроверт хүмүүс аливааг сайтар тунгаан бодсоны эцэст санаа бодлоо хуваалцаж анхаарлын төвд байхаас зайлсхийх хандлагатай байдаг.

Энэхүү эсрэг тэсрэг үзэл бодолтой хамт олныг зөв удирдан зохион байгуулах нь байгууллагын амжилт, үр дүнгээ тодорхойлох чухал хүчин зүйл юм.

Экстроверт, интроверт хүмүүсийн ялгаа

Экстроверт хүмүүсийн нийтлэг зан чанарууд

· Их ярьж аливаа зүйлсийг бусадтай хуваалцаж сурдаг

· Үйлдэлд төвлөрч түргэн шийдвэр гаргадаг

· Багаар ажиллах сонирхолтой

· Хүмүүстэй нийгмийн харилцаанд орох үедээ өөрийгөө сэргээдэг

· Анхаарлын төвд байхдаа таатай байдаг

· Анхаарал нь амархан сарнидаг

Тэд олон хүмүүсийн дунд байх дуртай, удирдах ур чадвар сайн, эерэг байж чаддаг. Эдгээр зан чанартаа зөв цагтаа төвлөрч үүнийхээ дагуу үйлдэл хийж чадаж байгаа үедээ үргэлж хамт олноо манлайлж үлгэр дуурайл үзүүлж чаддаг ажилтнуудын төлөөлөл байдаг.

Интроверт хүмүүсийн нийтлэг зан чанарууд

· Илүү их сонсож аливааг ажиглаж суралцдаг

· Аливааг үйлдэхээсээ өмнө бодох дуртай

· Ганцаарчилсан ярилцлага хийх дуртай

· Ганцаараа байхдаа өөрийгөө цэнэглэж чаддаг

· Удаан төвлөрч чаддаг

· Сэтгэл хөдлөлөө ил гаргах дургүй

Хамт олны дунд чимээгүй, даруухан өөрсдийн ажлаа маш сайн гүйцэтгэж хийдэг. Өөрсдийгөө үргэлж хянаж, бүх зүйлд ухамсартай ханддаг.

Иймэрхүү хувь хүний зан чанарын онцлогийн талаар авч үзэхдээ хүмүүсийг аль нэг чиглэл рүү оноохгүй байх нь нэн чухал юм. Бодит байдал дээр ихэнх хүмүүст эктсроверт, интроверт зан чанар хоёулаа ажиглагддаг. Ямар орчин нөхцөлд байгаагаасаа хамаарч тэд эктсроверт эсвэл интроверт зан чанараа гарган илэрхийлдэг.

Интроверт хүмүүс чимээгүйхэн ажлаа аз жаргалтай хийдэг бол экстроверт хүмүүс олон нийтийн сайшаал, дэмжлэгүүдэд илүү их төвлөрдөг. Энэхүү зан чанарын онцлог нь тэнцвэрт бус байдлыг үүсгэж экстроверт хүмүүс илүү өндөр түвшний ажлыг хийх чадамжтай мэт харагддаг.

Байгууллагууд экстроверт хүмүүсийг илүүд үздэг хандлагатай байдаг нь баримтаар нотлогдсон. Жишээ нь: Харвардын бизнесийн сургуулийн судалгаагаар гүйцэтгэх удирдлагуудын 65% нь интроверт хүмүүс манлайлал, удирдлагад төвөгтэй байдал үүсгэдэг хэмээсэн байна.

Өөр нэгэн судалгаагаар удирдах албан тушаалтай хүмүүсийн 96% нь эктсроверт хүмүүс байдаг байна.

Бизнес, байгууллагыг удирдан зохион байгуулж буй удирдлагууд хамт олны зан чанар онцлогийг таньж, хамт олон хоорондоо дасан зохицож үр бүтээмжтэй, идэвхтэй, халуун дулаан уур амьсгалтай байх орчныг бүрдүүлэх нь чухал юм.

Хамт олноо хэрхэн экстроверт, интроверт хүмүүст аль алинд нь ээлтэй орчин болгох вэ?

Өөр зан чанарын онцлогтой хамт олныг зөв удирдан чиглүүлэх нь байгууллагаа үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлээд зогсохгүй хамт олныхоо уур амьсгалыг зөв бүрдүүлэх юм. Ийнхүү хамт олны уур амьсгалыг зөв бүрдүүлэх нь ажилтан нэг бүр ажлын байрандаа тав тухтай, хичээл зүтгэлтэй ажиллаж бүрэн дүүрэн үр дүн гаргах юм.

Цаашлаад ажилтан нэг бүртэй шударга, ижил тэгш харилцааг үүсгэх нь нэн чухал. Ажилтан нэг бүртэй, шударга, ижил зарчмаар удирдах албан тушаалтан харьцана гэдэг нь тухайн удирдлагын нэгэн чухал удирдах ур чадвар юм. Сайн удирдлагууд эктсроверт болон интроверт хүмүүстэй өөр өөр арга барилаар харилцах ёстойг маш сайн мэддэг.

Интроверт хүмүүс идэвхтэй, үр бүтээлтэй ажиллахын тулд цаг хугацаа, орон зай хэрэгтэй бол экстроверт хүмүүст нээлттэй хамтарч ажиллах, харилцаа үүсгэж ажиллах боломжууд хэрэгтэй.

Экстроверт хүмүүсийг удирдаж ажиллах арга барилаас

Экстроверт хүмүүс аливааг шууд эхлэх хандлагатай ба тэд үйлдэл төвтэй байхдаа таашаал, аз жаргал мэдэрдэг хүмүүс юм. Менежер, удирдлагууд тэдний урам зориг, хүсэл тэмүүллийг хамгийн шилдэг санал, санаачилга дэвшүүлж тэдгээрийг бодит болгох боломжийг бүрдүүлж өгөх гэх мэт тохиолдлуудад тэд үргэлж бүтээмжтэй байж бодит болгох бүрэн чадамжтай юм.

· Тэднийг зөв, тохиромжтой төсөл хөтөлбөр хариуцаж ажиллах боломж олгох

· Тэдний урам зориг, хүсэл тэмүүллийг дэмжиж урамшуулах

· Тэдний бодож буй зүйлсийг илэрхийлэх боломж олгох

· Тэдний санаа бодлыг сонсох

· Тэднийг хэд хэдэн зүйлс дээр төвлөрч ажиллах боломжийг олгох

Эдгээрээс гадна удирдлагууд экстроверт ажилчдадаа багаар ажиллах талын зөвлөгөө, чиглүүлэг өгч дэмжвэл тэд багийн маш сайн бүрэлдэхүүн байж чадах юм. Үүнд:

· Бусдын санаа бодлыг сонсож байхыг сануулах

· Багийн гишүүдээсээ оролцоотой байх боломжийг тэдэнд олгох

· Ярихаасаа өмнө тэдний гаргаж буй санал, санаачилга байгууллагад үнэ цэн бий болгох эсэхийг бодож тунгаах

Интроверт хүмүүсийг удирдаж ажиллах арга барилаас

Интроверт хүмүүст ажиллаж эхлэхээс өмнө хэсэг хугацаа олгох нь зүйтэй юм. Менежер, удирдлагууд тэдний ажлын үйл явцыг хүндэтгэн шийдвэр гаргахад нь хэрэгтэй мэдээллийг өгч тэднийг хүн нэг бүрээр нь анхаарал хандуулж ажиллах нь чухал юм.

· Тэднийг ярихаас нь өмнө бодох боломж олго

· Тэднийг ярьж байхад нь анхааралтай сонс

· Шийдвэр гаргахад хэрэгтэй цаг хугацаа олго

· Тэдний хувийн орон зайг хүндэтгэ

· Тэдний бие даан ажиллаж буй байдлыг талархан хүлээж ав

Эдгээрээс гадна удирдлагууд интроверт хүмүүсийг

· Төлөвлөж бодох цаг гаргах боломжийг үргэлж тэдэнд олго

· Ажлын байрандаа хамт олонтойгоо харилцаа холбоо үүсгэх боломжийг бүрдүүл

· Бусадтай харилцах, хамтарч ажиллахад хэрэгтэй хичээл зүтгэлийг удирдлагын зүгээс гарга

Удирдлагын хэв маягаа өөрчлөх

Удирдах албан тушаалтнууд ажлын байрны соёл, орчноос хамаарч удирдах хэв маягаа өөрчлөх нь чухал юм. Экстроверт, интроверт хүмүүсээс бүрдсэн хамт олныг үр дүнтэй, зөв удирдахын тулд удирдлагууд тэдний харилцааны онцлог, оффисын зохион байгуулалт, ажилтнуудын нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх гэх мэтийг мэдэрч дасан зохицож ажиллах нь чухал юм.

Харилцаа холбоо

· Экстроверт хүмүүс биечилж уулзах, групп, баг болж ажиллах, утсаар болон дүрсээ харж ярилцах гэх мэтийг эрхэмлэдэг бол

· Интроверт хүмүүс мэйл, мессеж бичих, хувьчилж уулзахыг чухалчилж үздэг.

Оффисын зохион байгуулалт

· Экстроверт хүмүүс хамт олонтойгоо нээлттэй ажиллах боломжийг бүрдүүлсэн задгай талбайд ажиллахыг эрхэмлэдэг бол

· Интроверт хүмүүс ганцаараа эсвэл цөөхүүлээ сууж ажиллах боломжийг бүрдүүлсэн чимээгүй тасалгаа, өрөөнд ажиллахыг чухалчилж үздэг байна.

Магтаал, сайшаал хүлээн авах

· Экстроверт хүмүүс баг хамт олон дотроо эсвэл хурал дээр олон нийтийн магтаал, сайшаалыг хүлээн авч урамшдаг зан чанарын онцлогтой байдаг бол

· Интроверт хүмүүс ганцаарчилж эсвэл цахим шуудан гэх мэт зөвхөн тухайн хувь хүнд онцгойлж хандсан магтаал сайшаалаар урамшдаг аж.

Удирдлагууд интроверт, экстроверт хүмүүст хоёуланд ээлтэй орчныг бүрдүүлж чадаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын уур амьсгал, ажлын бүтээмж үргэлж сайн байна.

Жишээ нь: хурлын үеэр интроверт хүмүүс ярих дуртай байдаггүй тул ярих шаардлагатай тохиолдлуудад өмнө нь ярих зүйлсийн талаар бэлдэх боломж олгох нь тэдэнд илүү таатай байх болно гэдгийг санаж байх гэх мэт зүйлст анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.

Хүчирхэг удирдагчид ажилтнуудынхаа сул ба давуу талыг хүлээн зөвшөөрч тэнцвэржүүлж зохион байгуулж ажиллах нь үр бүтээмжтэй, харилцан бие биеэ хүндэтгэдэг хамт олныг бүрдүүлдэг.

Ажилтан нэг бүрийнхээ үнэ цэнийг мэдэрч ойлгож ажиллах нь тухайн байгууллага, хамт олон амжилттай байх чухал эх үндэс юм.

Эх сурвалж: zenefits.com, keydifferences.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn