Цалингийнхаа 90%-ийг хадгалж, 2 үл хөдлөх хөрөнгөтэй болжээ

Хятадын сошиал од Ван Шэнайгийн маш бага зардал гаргаж, мөнгөө амжилттай хадгалах арга Хятадын цахим сүлжээнд шуугиан тариад байна.
Цалингийнхаа 90%-ийг хадгалж, 2 үл хөдлөх хөрөнгөтэй болжээ

Хятадын сошиал од Ван Шэнайгийн маш бага зардал гаргаж, мөнгөө амжилттай хадгалах арга Хятадын цахим сүлжээнд шуугиан тариад байна. Тодруулбал, Ван Шэнай нь 32 настай, нөхөр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд цалингийнхаа 90%-ийг ямар ч илүү зардал гаргахгүйгээр хадгалдаг байна. Ийнхүү цалин болон нэмэгдэл орлогоо хадгалсны хүчинд амьжиргааны өртөг өндөртэйд тооцогддог Жянсү мужийн Нанжин хотод 2 үл хөдлөх хөрөнгө худалдан авснаа бахархалтайгаар олон нийтэд ярьжээ.

Ван Шэнай мөнгө хуримтлуулахдаа найз нөхдийнхөө хуучин хувцсыг өмсөж, гэрээсээ хоолоо бэлтгэж, нийтийн тээврээр зорчин, зөвхөн шинэ дотуур хувцас худалдан авахад жилдээ 100 юань зарцуулсан байна.

Тэрээр ярилцлагынхаа үеэр олон нийтэд хандан зөвлөхдөө мөнгөө хуримтлуулах хамгийн оновчтой арга зам бол:

· Шинэ хувцас худалдан авахгүй, найз нөхдөөсөө хуучин хувцсыг зээлж, дамжуулж өмсөх,

· Нийтийн тээвэр ашиглах, аль болох хөнгөлөлт, урамшууллыг олох,

· Баяр ёслолд оролцохгүй байх,

· Үнэтэй тансаг бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзах гэсэн юм.

Түүний амьдралын хэв маяг, зөвлөгөөний талаар Хятадын цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд энэхүү бичлэг нь 500 сая удаа үзсэн хандалт өндөртэй контент болжээ.

Зарим иргэдийн зүгээс цалингийнхаа 90%-ийг хадгалж, өөртөө шинэ хувцас ч авахгүй амьдарна гэдэг утгагүй зүйл гэж шүүмжилсэн бол түүний хичээл, зүтгэлийг магтах хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Эх сурвалж: South China Morning Post

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn