Орой хоол идээд таргалахгүй байж болно

18:00 цагаас өмнө оройн хоолоо идсэн байх ёстой гэдэг нь Зөвлөлт Холбоот Улстайгаа хамт домог болсон яриа.
Орой хоол идээд таргалахгүй байж болно

Хоолны дэглэм барьж үзээгүй хүмүүс ч гэсэн 18:00 цагаас хойш хүнд хоол идэх хэрэггүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Гэвч хоолзүйч, эмч Ольга Павловагийн хэлснээр 18:00 цагаас өмнө оройн хоолоо идсэн байх ёстой гэдэг нь аль Зөвлөлт Холбоотой Улстайгаа хамт домог болсон яриа ажээ. Тухайн үед ажлын цаг болон амьдралын эрүүл хэв маягийг маш хатуу мөрддөг байсан бол орчин цагт ажлын цаг өөрчлөгдсөнөөр 18:00 цагаас хойш хоол идэхгүй байх тухай яриа ач холбогдлоо алдсан гэнэ.

“Тухайн үед хоолзүйчид унтахаасаа 4 цагийн өмнө хоол идэхийг зөвлөдөг байлаа. Энэ нь 18:00 цагаас өмнө гэсэн үг л дээ. Гэвч одоо бол дэлхий дахин өөрчлөгдсөн. Олон хүн 13:00-22:00 хүртэл ажиллаж байна. Мөн ажлын өөр хуваарьтай хүмүүс ч бишгүй бий.

Хэрвээ 00:00 цагаас унтдаг бол 20:00-аас хойш хоол идэж болохгүй. Хэрвээ та 02:00 цагт унтаж амардаг бол 22:00-аас хойш оройн хоол идэх ёсгүй. Энэ нь унтахаас 4 цагийн өмнө гэдэг дэглэмийг барьж байгаа хэрэг. Хоол оройтуулж идсэнээр бие организм хоолыг боловсруулж амжилгүй бодисын солилцоо алдагдахад хүргэдэгт хэргийн учир байгаа юм. Тэгээд ч хэт орой хоолловол хэвийн сайхан унтаж амрах боломжгүй болдог.

Хэрвээ та орой хооллодог бол хүнсний ногоо зэрэг хөнгөн хүнс хэрэглэж заншаарай. Орой хүнд хоол идвэл нойр булчирхайн дааварт муугаар нөлөөлдөг. Хэрвээ энэ дааврыг байнга алдагдуулаад байвал олон төрлийн өвчин тусах магадлалтайн зэрэгцээ бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг” хэмээн хоолзүйч Ольга Павлова зөвлөсөн байна.

Эх сурвалж: Popmech

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn