Идэж болох урлагийн бүтээл

Амт бол хоолны цорын ганц чухал зүйл биш. Ялангуяа хүүхдүүдэд хоолны харагдах байдал нь маш чухал. Тиймээс зарим эцэг эх бяцхан "хоол шүүмжлэгч"-ийнхээ сэтгэлд нийцүүлэх гэж хоолыг мэргэжлийн түвшинд хийж сурдаг. Тэдний нэг бол Японы Токио хотод амьдардаг, гурван охины ээж Этони юм.
Instagram:
Instagram:etn.co_mam

Түүний 12, 10, 8 настай гурван охин бараг өдөр бүр хүүхэлдэйн киноны баатруудаас сэдэвлэсэн өнгөлөг, урлагийн бүтээлүүдийг иддэг гэхээр үнэхээр азтай байгаа биз. Өмнө нь хоол хийх талаар мэргэжлийн сургуульд сураагүй, авьяаслаг ээж Этони инстаграм дээр өөрийн хийсэн хоолныхоо зургийг хуваалцаж эхэлсэн бөгөөд хэдхэн жилийн дотор тэрээр 180 мянга гаруй дагагчтай болжээ. Тэрээр хүүхдүүд идэхээс татгалзах аргагүй өхөөрдөм хоол хийж сурахад бусад эцэг эхчүүдэд туслах зорилгоор гал тогооныхоо бүтээлч санаануудыг багтаасан хоолны ном хэвлүүлсэн байна.

Түүний гоёмсог идэж болох урлагийн бүтээлийг бүтнээр нь инстаграм хуудаснаас нь үзээрэй.

Эх сурвалж: My Modern Met

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn