Хүүхэд насны эрүүл бус хооллолтын хэв маяг насан туршийн асуудал дагуулдаг

Калифорнийн их сургуулийн судлаачид хулганын зулзагыг өөх тос, элсэн чихэр ихээр агуулсан боловсруулсан хүнсээр хооллох үед гэдэсний бактериуд ихээр буурдаг ба энэхүү өөрчлөлт нь тэдний насан туршид хэвээр хадгалагдсаар байдаг болохыг тогтоожээ.
Хүүхэд насны эрүүл бус хооллолтын хэв маяг насан туршийн асуудал дагуулдаг
KatarzynaBialasiewicz

Таны хүүхдийн одоогийн идэж буй хоол хүнс тэднийг олон арван жилийн дараа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдартай болох суурийг тавьж байж болохыг нотолсон нэгэн судалгааны үр дүнд Калифорнийн их сургуулийн судлаачид Journal of Experimental Biology сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ дурджээ.

Тэд хулганын зулзагыг өөх тос, сахар ихтэй “барууны хоол”-оор хооллох үед гэдэсний микробиом үлэмж хэмжээгээр өөрчлөгдөж байгааг тогтоосон байна. Микробиом гэдэг нь хүн, амьтны дотор эрхтнүүдэд эзэн биетэйгээ харилцан ашигтайгаар амьдардаг бүх бактери, мөөгөнцөр, шимэгч хорхой, вирус юм. Эдгээр бичил биетний ихэнх нь гэдэс дотор байдаг бөгөөд тэдгээр нь дархлааны системийг идэвхжүүлж, хоол хүнсийг задалж, гол гол витаминуудыг үүсгэх гэх мэт олон чухал үүрэг гүйцэтгэдэг.

Энэхүү өөрчлөлт нь хэзээ буцаж хэвэндээ орохыг тодорхойлохын тулд хулгануудыг 14 хоногийн турш зам дээр гүйлгэж, дараагийн 14 хоногт эрүүл хоол идүүлсэн ч энэ өөрчлөлт эргэж хэвийн байдалдаа ороогүй бөгөөд үүнээс хойш 6 жил өнгөрсөн ч гэдэсний ашигтай бактериуд эргэж сэргээгүй байна.

Өөх тос, сахар ихтэй хоол идүүлсэн хулгануудад нүүрс усны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг Muribaculum intestinale зэрэг бактерийн тоо мэдэгдэхүйц буурсан байна. Энэ бактерийн тоо буурснаар нүүрс усны солилцоо алдагдаж, таргалалт болон түүнээс үүдэлтэй чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг олон өвчний суурь тавигдана гэсэн үг юм.

Судалгааны багийн ахлагч хувьслын физиологич Теодор Гарланд өөрийн судалгааны үр дүнг тайлбарлахдаа "Бид хэдийгээр туршилтаа хулгана дээр хийсэн ч "барууны" өөх тос, элсэн чихэр ихтэй, хэт боловсруулсан хүнсээр баялаг хоол идүүлсэн хулгануудын микробиом нь бэлгийн бойжилт эхэлснээс хойш зургаан жил хүртэл дахиж нэмэгдэхгүй байгаа нь хүнээр зүйрлэвэл насан туршид энэ өөрчлөлт хадгалагдаж байгаатай адил юм" гэжээ.

Теодор Гарланд "Чиний насан туршдаа эрүүл байхад одоогийн юу иддэг чинь биш, харин хүүхэд насандаа юу идэж байсан чинь илүү хүчтэй нөлөөлдөг" гэжээ.

Эх сурвалж: Journal of Experimental Biology

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn