Таргалалтыг эмчлэх тарилгыг хэрэглэх зөвшөөрөл олгожээ

Семаглютидыг зөвхөн биеийн жингийн индекс 35-аас их буюу хэт их таргалалттай бөгөөд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөр биеийн жингээ хасах боломжгүй, цусны даралт ихсэх, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчин зэрэг биеийн жингээс шалтгаалсан эрүүл мэндийн дор хаяж нэг өвчтэй хүмүүст эмчийн зөвшөөрлөөр хэрэглэхийг зөвлөж байна.
ru.freepik.com
ru.freepik.com

Дэлхий нийтэд таргалалттай хүмүүсийн тоо 1975 оноос хойш 3 дахин нэмэгдсэн. Таргалалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, таргалалтаас сэргийлэх талаар олон талын судалгаа хийгдэж, тодорхой үр дүнгүүд гарсан боловч нийт хүн амын дундах таргалалт нэмэгдсээр байна.

Энгийн өдөр тутмын амьдралын хэв маяг хооллолт, дасгал хөдөлгөөн гэх мэт аргуудаас гадна шаардлагатай тохиолдолд эмнэлгийн аргаар биеийн жинг бууруулах хэд хэдэн төрлийн аргууд бий. Эдгээрийн нэг нь таргалалтаас сэргийлэх тарилга юм.

Анх 2014 оноос Их Британийн Эрүүл мэнд, тусламж үйлчилгээний үндэсний хүрээлэн (NICE) нь тус улсад жин хасах тарилга хийхийг зөвлөж байжээ. Гэсэн хэдий ч Их Британийн эрүүл мэндийн зохицуулах байгууллагууд энэ эмчилгээг одоог хүртэл бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин АНУ-ын Хүнс, Эмийн аюулгүй байдлын хороо (FDA) тус тарилгыг хүнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Биеийн жин бууруулах тарилгад агуулагдах үндсэн бодис нь эмийн үндсэн нэршил нь семаглютид боловч төрөл бүрийн брэнд нэртэйгээр үйлдвэрлэгдэж байгаа юм.

Биднийг хоол идсэний дараа цусанд глюкагон төст пептид-1 хэмээх даавар их хэмжээгээр ялгардаг бөгөөд энэ нь бидэнд цатгалан мэдрэмж төрүүлдэг. Биеийн жин бууруулах тарилга нь глюкагон төст пептид-1 даавартай ижил нөлөө үзүүлдэг. Иймээс энэ эмчилгээг хийлгэсний дараа байнгын цатгалан мэдрэмжтэй байх учраас өлсдөггүй, бага иддэг.

Эмнэл зүйн туршилтаар эмчилгээг хийлгэсэн хүмүүс 68 долоо хоногийн дотор биеийн жингийнхээ 15 орчим хувийг хаях боломжтойг тогтоосон бөгөөд энэ хугацаанд гэдэс гүйлгэх, ядарч сульдах, хоолны шингэц муудах зэрэг хөнгөн гаж нөлөө илэрч байсан байна.

Одоогоор Семаглютидыг зөвхөн биеийн жингийн индекс 35-аас их буюу хэт их таргалалттай бөгөөд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөр биеийн жингээ хасах боломжгүй, цусны даралт ихсэх, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчин зэрэг биеийн жингээс шалтгаалсан эрүүл мэндийн дор хаяж нэг өвчтэй хүмүүст эмчийн зөвшөөрлөөр хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: FDA

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn