Цахилгаан тамхи нь тархи, зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

Сан Диего хотын Анагаах Ухааны Сургуулийн Анагаах Ухааны тэнхимийн дэд профессор Лаура Кротти Александрын удирдсан судалгааны баг ийм төрлийн тамхины утаа нь хулганын төрөл бүрийн эрхтэнд ямар нөлөө үзүүлж байгааг тодорхойлоход тархи, зүрх, уушги, бүдүүн гэдэсний үрэвсэл үүсгэж байгааг илрүүлжээ.
Цахилгаан тамхи нь тархи, зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

Орчин цагт цахилгаан тамхи нь залуусын дунд хамгийн том тренд болоод байна. АНУ-д 12 сая гаруй насанд хүрэгчид электрон тамхи хэрэглэдэг ба тэдний ихэнх нь 18-24 насны залуус байгааг тогтоожээ. Мөн 2021 онд хийгдсэн судалгаагаар АНУ-д дунд болон ахлах ангийн 2 сая гаруй сурагч дор хаяж нэг удаа тамхи татсан ба үүний 85% нь электрон тамхи хэрэглэсэн гэж хариулжээ.

Утаат тамхины хэрэглээ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг нь маш сайн судлагдсан боловч цахилгаан тамхины төхөөрөмжүүд харьцангуй шинэ хэрэглээ тул тэдгээрийн үр нөлөөний талаарх мэдээлэл хязгаарлагдмал байна. Гэвч энэ талаар хийгдсэн хэд хэдэн судалгаагаар никотины бага концентрацитай электрон тамхийг хэрэглэхэд хүний эрүүл мэндэд эрсдэлтэй хэд хэдэн өөрчлөлтүүд илэрч байгааг тодорхойлоод байгаа юм.

Хамгийн сүүлд Сан Диего хотын Анагаах Ухааны Сургуулийн Анагаах Ухааны тэнхимийн дэд профессор Лаура Кротти Александрын удирдсан судалгааны баг ийм төрлийн тамхины утаа нь хулганын төрөл бүрийн эрхтэнд ямар нөлөө үзүүлж байгааг тодорхойлоход тархи, зүрх, уушги, бүдүүн гэдэсний үрэвсэл үүсгэж байгааг илрүүлжээ.

Тэд одоогоор Америкт хамгийн их алдаршаад байгаа “JUUL” хэмээх брэндийн гаа болон манго жимсний амттай цахилгаан тамхины аэрозолд хулгануудыг өдөрт гурван удаа, нийт 60 минутын турш, нэгээс гурван сарын турш хордуулж туршсан байна.

Үүний дараа хулгануудад бүрэн шинжилгээ хийхэд тархинд хамгийн их үрэвслийн өөрчлөлт илэрсэн байна. Ялангуяа тархины урам зориг, сэтгэл ханамж, шагнал урамшууллыг зохицуулдаг хэсэгт ноцтой өөрчлөлт илрүүлжээ. Эдгээр өөрчлөлтүүд нь донтох зан үйл, сэтгэл түгшилт, сэтгэлийн гутралын шалтгаан болж ч болно гэж үзжээ.

Бүдүүн гэдсэнд ихээхэн үрэвсэл илэрсэн бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтнүүдийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай юм. Нөгөө талаар уушги, зүрхний эдэд үрэвслийн түвшин хэт буурсан байна. Энэ нь дархлаа дарангуйлагдсаныг илтгэж байгаа бөгөөд энэ нь уушгины хатгалгаа зэрэг халдварын шалтгаантай үрэвсэлд илүү мэдрэмтгий болгох магадлалтай гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: eLife

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn