Витамин К нь зөнөх өвчнөөс сэргийлэхэд тустай

Саудын Арабын АльМаарефа их сургуулийн судлаачдын хулгана дээр хийгдсэн туршилтаар витамин К нь танин мэдэхүйн алдагдал үүсэхээс сэргийлэхэд тустай болох нь тогтоогдсон байна. Витамин К нь хөгшрөлийн нөлөөгөөр тархинд бий болдог эмгэг өөрчлөлтийг саатуулах нөлөөтэй учир зөнөх өвчний шинж тэмдэг илрэхээс сэргийлэхэд тусалж байна хэмээн тайлбарласан байна.
Витамин К нь зөнөх өвчнөөс сэргийлэхэд тустай

Хүмүүс нас ахихад дементиа буюу зөнөх өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Дементиа гэдэгт танин мэдэхгүй чадвар буурах шинж тэмдгүүдээр илэрдэг хэд хэдэн өвчнүүдийг хамааруулдаг. Альцгеймерийн өвчин судлалын нийгэмлэгийн тодорхойлсноор танин мэдэхүйн чадвар алдалт гэдэгт ой тогтоолт муудах, хэл ярианы чадваргүй болох, асуудал шийдвэрлэх болон бусад сэтгэн бодох чадварууд буурснаар өдөр тутмын хэвийн амьдралд сөргөөр нөлөөлөхийг хэлдэг.

Дэлхий даяар зөнөх эмгэгтэй 55 сая орчим хүн амьдарч байгаа бөгөөд 60 гаруй хувь нь бага, дунд орлоготой орнуудын иргэд юм. Бараг бүх улс орны хүн амын өндөр настнуудын дунд зөнөх өвчний тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд 2030 онд 78 сая, 2050 онд 139 сая хүртэл нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогоор ийм төрлийн сэтгэцийн эмгэгийг бүрэн эмчлэх арга байхгүй байгаа боловч шинж тэмдгийг арилгахад нөлөөлдөг эмүүд бий. Түүнээс гадна судлаачид ой тогтоолт муудах, ой санамжаа алдах, бодож сэтгэх чадваргүй болох зэрэг танин мэдэхүйн чадвараа алдах шинж тэмдгүүдийг багасгах эсвэл эдгээр шинж тэмдэг илрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлсээр байна.

Саудын Арабын АльМаарефа их сургуулийн судлаачдын хулгана дээр хийгдсэн туршилтаар витамин К нь танин мэдэхүйн алдагдал үүсэхээс сэргийлэхэд тустай болох нь тогтоогдсон байна. Витамин К нь хөгшрөлийн нөлөөгөөр тархинд бий болдог эмгэг өөрчлөлтийг саатуулах нөлөөтэй учир зөнөх өвчний шинж тэмдэг илрэхээс сэргийлэхэд тусалж байна хэмээн тайлбарласан байна.

Витамин К нь тархи, мэдрэлд сайнаар нөлөөлөхөөс гадна ясны хэвийн бүтэц, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үздэг. Витамин К нь бүх төрлийн байцаа, брокколи, спинач, бууцай, шанцайны ургамал зэрэг ногоон навчит хүнсний ногоонд хамгийн ихээр агуулагддаг байна.

Эх сурвалж: NeuroScienceNews.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn