Түрүү булчирхайн хорт хавдрыг шээсэнд агуулагдах бактериудаар оношилно

Зүүн Английн их сургуулийн (University of East Anglia) судлаачид шээсэнд агуулагдах нян ба түрүү булчирхайн хорт хавдрын хоорондын холбоог судалжээ. Тэдний судалгаагаар түрүү булчирхайн хорт хавдраар өвдөхөд нөлөөлдөг таван төрлийн бактерийн бүлгийг илрүүлсэн байна. Эдгээрийн дөрөв нь урьд өмнө шээсэнд тодорхойлогдож байгаагүй шинэ төрлийн бактериуд юм.
Түрүү булчирхайн хорт хавдрыг шээсэнд агуулагдах бактериудаар оношилно

Түрүү булчирхайн хорт хавдар нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар юм. Ойролцоогоор 8 эрэгтэй тутмын 1 нь амьдралынхаа аль нэг үе шатанд түрүү булчирхайн хорт хавдраар өвддөг байна.

Түрүү булчирхайгаас ялгардаг бодисууд шээстэй хамт ялгардаг учир хорт хавдрыг илрүүлэх чухал ач холбогдолтой гэж үздэг. Эдгээр бодисууд хорт хавдартай шууд холбоотой бөгөөд эрсдэлт бүлэг, өвчний явцыг урьдчилан таамаглахад тустай гэдэг нь нотлогдсон. Гэхдээ түрүү булчирхайн хэт авианаас эхлээд оношилгооны бусад аргуудаас зардал их гэсэн шалтгаанаар эмнэл зүйн хувьд одоог хүртэл өргөн нэвтрээгүй ажээ.

Зүүн Английн их сургуулийн (University of East Anglia) судлаачид шээсэнд агуулагдах нян ба түрүү булчирхайн хорт хавдрын хоорондын холбоог судалсан байна. Тэдний судалгаагаар түрүү булчирхайн хорт хавдраар өвдөхөд нөлөөлдөг таван төрлийн бактерийн бүлэг илэрчээ. Эдгээрийн дөрөв нь урьд өмнө шээсэнд тодорхойлогдож байгаагүй шинэ төрлийн бактериуд юм.

Эдгээр бактери нь түрүү булчирхайн эсэд үрэвсэл үүсгэдэг. Харин үрэвслийн нөлөөгөөр эсийн ДНХ-г удаан хугацаанд өөрчилж, хувиргаж чаддаг чөлөөт радикалууд их хэмжээгээр бий болдог. Нөгөө талаас зарим бактери мутаци болон эсийн хяналтгүй ургалтыг үүсгэдэг тусгай хорт бодис ялгаруулдагтай холбон тайлбарлаж байна.

Цаашид энэхүү 5 төрлийн бактерийг эрэгтэйчүүдийн шээсэнд илрүүлэх замаар түрүү булчирхайн хорт хавдрын сэжигтэй тохиолдлуудыг оношлох, эрүүл хүмүүсийн хавдраар өвдөх эрсдэлийг урьдчилан тодорхойлоход ашиглаж болно. Мөн илэрсэн тохиолдолд тохирох антибиотик эмчилгээ хийх, түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх зэргээр энэхүү нээлтийг эмнэл зүйн практикт өргөн хүрээтэйгээр ашиглах боломжтой юм.

Эх сурвалж: European Urology Oncology

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn