Сүүлийн нэг жилд унаж татсан буюу Эпилепсийн хурц үедээ байгаа хүн вакцин хийлгэж болохгүй

Дэлхий нийтээр Эпилепситэй 60 сая орчим хүн байдаг бөгөөд насанд хүрсэн хүн амын 1-2 хувийг эзэлдэг юм байна. Харин монгол улсад гэмтлийн шалтгаантай Эпилепситэй иргэд цөөнгүй байдаг байна.
Сүүлийн нэг жилд унаж татсан буюу Эпилепсийн хурц үедээ байгаа хүн вакцин хийлгэж болохгүй
mongoltv

Манай улсын хэмжээнд 2 сая 67 мянган иргэн вакцинд хамрагдах ёстойгоос 260 мянган иргэн вакцин хийлгээгүй дүнтэй байна. Үүнд жирэмсэн болон вакцин хийлгэж болохгүй эрүүл мэндийн заалттай иргэд багтаж байгаа юм. Эдгээр заалтуудын нэг нь Эпилепси буюу уналт таталтын эмгэг юм. Монголд төдийгүй олон улсад ч уг өвчний хурц үед вакцин хийж болохгүй заалттай юм байна. 24 цагаас илүү хугацаатай хоёроос олон удаа уналт таталт өгөхийг Эпилепси гэж оношилдог байна. Дэлхий нийтээр Эпилепситэй 60 сая орчим хүн байдаг бөгөөд насанд хүрсэн хүн амын 1-2 хувийг эзэлдэг юм байна.харин монгол улсад гэмтлийн шалтгаантай Эпилепситэй иргэд цөөнгүй байдаг байна. Эпилепси буюу унаж татах өвчтэй иргэд тэр дундаа өвчин нь хурц үедээ байгаа вакцинд хамрагдах боломжгүй иргэдэд вакцин хийлгэхийг хориглосон өвчний заалттай гэсэн тодорхойлолт бичиг хэрэгтэй байгааг Эпилепситэй иргэд хэлжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn