Өнөөдөр цусаа "бэлэглэх" өдөр

Иргэдийн өгсөн нэг удаагийн цусаар улаан эс, ялтас эс, сийвэн зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Өнөөдөр цусаа "бэлэглэх" өдөр

Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-ны өдрийг цусаа хандивлах өдөр болгосон билээ. Харин энэ сарын тухайд 5-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгожээ.

Иргэдийн өгсөн нэг удаагийн цусаар улаан эс, ялтас эс, сийвэн зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчихаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.

Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.

Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг байна.

Хэн донор болж болох вэ

17 нас хүрсэн

Эмэгтэй бол 45 кг

Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй

Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуурьгүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

Цусаа өгөхийн өмнө

Сайн унтаж амрах

Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх

Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой

Спирт хэрэглэсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.

Цусаа хаана өгч болох вэ

Цусаа өгөхийн давуу талууд

Эх сурвалж: dnn.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn