“Long COVID”-оос шалтгаалсан “тархины манан”-г эмчлэх аргыг олжээ

Бичил цахилгаан гүйдэл ашиглан тархийг цочроох замаар тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх нь “Long COVID”-той хүмүүсийн танин мэдэхүйн сулрал, хараа муудах, ядрах зэрэг шинж тэмдгүүдийг эмчлэхэд үр дүнтэй болохыг тогтоосон байна.
“Long COVID”-оос шалтгаалсан “тархины манан”-г эмчлэх аргыг олжээ

"Long COVID" гэдэг нь Ковид-19-ийн халдварын дараа удаан хугацаагаар үргэлжилсэн шинж тэмдгүүдийн нийлбэр юм. Хөнгөн болон дунд хэлбэрээр өвдсөн хүмүүс 1-2 долоо хоногийн дотор бүрэн эдгэрдэг бол хүнд хэлбэрийн "Long COVID"-ын дараа шинж тэмдгүүд хэдэн сараар үргэлжилж болно.

Зарим судалгаагаар нийт хүмүүсийн 37% нь халдвар авснаас хойш 6 сар хүртэлх хугацаанд шинж тэмдэг илэрч байна гэж үзсэн байна. Түүгээр ч зогсохгүй эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн хөнгөн болон дунд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн тал хувь нь удаан хугацааны туршид нэг буюу хэд хэдэн шинж тэмдэг байсаар байна.

Удаан хугацаагаар үргэлжилсэн "Long COVID"-ын үед амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй байх, ядрах, танин мэдэхүйн чадвар сулрах, сэтгэн бодох, төвлөрөхөд бэрхшээлтэй болох, сэтгэл түгшилт, хараа муудах зэрэг шинж тэмдгүүд хамгийн түгээмэл илэрч байгаа. Эдгээрээс мэдрэлийн тогтолцооны хямралтай холбоотой илэрч буй шинж тэмдгүүдийг нийтэд нь нейро-ковид буюу “тархины манан” гэж нэрлэж байна.

“Restorative Neurology and Neuroscience” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар бичил цахилгаан гүйдэл ашиглан тархийг цочроох замаар тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх нь “Long COVID”-той хүмүүсийн танин мэдэхүйн сулрал, хараа муудах, ядрах зэрэг шинж тэмдгүүдийг эмчлэхэд үр дүнтэй болохыг тогтоосон байна.

Судалгаанд оролцогчид тус бүр нь 30-45 минутын хугацаанд үргэлжлэх эмчилгээг 10-13 удаа хийлгэсэн ба тэднийг сууж байх үед духан дээр наасан электродуудаар дамжуулан бага хэмжээний цахилгаан гүйдлийг богино хугацаанд дамжуулж, дараа нь 15 минутын турш амарч байв.

Эмчилгээний үр дүнд тархины судаснууд дунджаар 113%-аар тэлж, тархины эдийн цусан хангамж 300% нэмэгдсэн байна. Эмчилгээний явцад “тархины манан” арилж байгаа эсэхэд тогтмол үнэлгээ хийж байсан ба эмчилгээ эхэлснээс 4 хоногийн дотор харааны чадвар эрс сайжирсан бол эмчилгээний дараа оролцогчдын танин мэдэхүйн чадвар нь 40-60%-аар нэмэгдсэн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn