Олон улсын цай судлалын VI симпозиумын тойм

Цай судлалын салбарын тэргүүлэх эрдэмтэд цайны зүрх судасны эрүүл мэнд, танин мэдэхүйн үйл ажиллагаанд үзүүлэх ашиг тус, хорт хавдраас урьдчилан сэргийлэх нөлөө зэрэг олон сонирхолтой илтгэл хэлэлцжээ.
Олон улсын цай судлалын VI симпозиумын тойм

Хэрэглээгээрээ дэлхий дахинд усны дараа хоёрдугаарт ордог хамгийн нийтлэг хэрэглэгддэг ундааны зүйл болох цайны талаарх хамгийн чухал үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Цай судлалын салбарын тэргүүлэх эрдэмтэд 4 дүгээр сарын 26-нд зохион байгуулагдсан The Sixth International Scientific Symposium on Tea and Human Health симпозиумын үеэр цайны зүрх судасны эрүүл мэнд, танин мэдэхүйн үйл ажиллагаанд үзүүлэх ашиг тус, хорт хавдраас урьдчилан сэргийлэх нөлөө зэрэг олон сонирхолтой илтгэл хэлэлцжээ.

Тус хуралдаанд танилцуулагдсан хэд хэдэн ажиглалтын судалгаагаар цайны хэрэглээ танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоосон байна. Мөн хэд хэдэн туршилтаар цай уух нь анхаарал төвлөрөлтийг богино хугацаанд сайжруулдаг гэж үзжээ.

Нэг аяга цайнд ойролцоогоор 35-60 мг кофейн агуулагддаг бөгөөд ийм хэмжээний цай уусны дараа зарим хүмүүсийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж, сэтгэл санааг сайжруулахад хувь нэмэр оруулдаг байна. Хэрэв өдөрт 2-4 аяга цай уудаг бол зөнөх өвчний эрсдэл ч буурдаг. Цайнд мөн теанин хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь сэтгэлийн түгшилт, стрессийг багасгахын зэрэгцээ анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг гэж үзжээ.

Цайны ургамал флавоноид, L-теанин, кофейн зэрэг биологийн өндөр идэвхжилтэй олон төрлийн бодис агуулдаг ба эдгээрийн антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээ эрүүл мэндийн хувьд ашигтай байдаг юм.

Үйлдвэрлэлийн процессын ялгаа нь цайны химийн найрлага, эрүүл мэндийн ашигтай байдлын нөлөөнд нөлөөлж болно. Жишээлбэл, ногоон цайг исэлдэхээс өмнө хатаадаг тул катехины агууламж өндөр байдаг. Үүний эсрэгээр хар цайг исэлдсэний дараа хатаадаг тул катехины агууламж багатай. Гэвч хар цай нь антиоксидант шинж чанартай теарубигин, теафлавин зэрэг бусад флавоноидуудыг их хэмжээгээр агуулдаг.

Хоол хүнсэндээ флавоноидыг өндөр тунгаар хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчин, бодисын солилцооны эмгэг, тэр дундаа чихрийн шижин өвчний эрсдэл багатай байдаг. Ялангуяа, ургамлын гаралтай флавоноидыг үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногооноос авах боломжгүй үед цай флавоноидын чухал эх үүсвэр болдог.

Энэ чиглэлээр хийгдсэн 39 судалгааны өгөгдлийг нэгтгэсэн мета-анализаас үзэхэд нэг аяга цайны өдөр тутмын хэрэглээ нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 2%, цус харвах эрсдэлийг 4% бууруулдаг болохыг илрүүлжээ. Энэхүү судалгааны үр дүнг тус хуралдаан дээр танилцуулсан байна.

Мөн тус хуралд танилцуулагдсан бусад судалгааны илтгэлүүдэд цайнд агуулагддаг бодисууд дархлааны тогтолцоог сайжруулж, үрэвслийг бууруулж, хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнүүдийг саармагжуулснаар хорт хавдрын эрсдэлийг бууруулж, хөгшрөлийг ч удаашруулдаг тухай дурджээ.

Эх сурвалж: Accelevents.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn