Өмнөд Африкийн эрдэмтэд Модерна вакцины хуулбарыг бүтээж байна

ДЭМБ-ын технологи дамжуулах төвийн судлаачид бага, дунд орлоготой орнуудад вакцин үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд Ковид-19 өвчний эсрэг Модернагийн вакциныг хуулбарлан гарган авчээ.
Өмнөд Африкийн эрдэмтэд Модерна вакцины хуулбарыг бүтээж байна

Ковид-19 тахлын үеэр мРНХ вакциныг зохион бүтээгчид болох АНУ-д төвтэй Модерна, Файзер, Германы BioNTech нар нийт үйлдвэрлэсэн вакциныхаа 70 гаруй хувийг чинээлэг улс орнуудад илгээсэн байна. Энэ хугацаанд дэлхийн бусад улс орнуудын вакцин худалдаж авах сая сая захиалга хойшлогдоод байгаа бөгөөд үр дүнд нь цар тахалтай тэмцэх тэмцэл төдий хэмжээгээр удааширч байгаа юм.

Өмнө Африкийн Кейптаун дахь Afrigen Biologics and Vaccines компани Модерна вакциныг үйлдвэрлэхэд ашигладаг мэдээлэлд үндэслэн маш бага хэмжээний вакциныг гарган авч чадсан байна. Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) бага, дунд орлоготой орнуудад вакцин үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгох санаачилгын хамгийн чухал үе шат юм.

Гэхдээ Афригений мРНХ вакциныг Африк болон бусад орнуудад түгээхээс өмнө дахин хэдэн үнэлгээ, туршилт хийх шаардлагатай бөгөөд ирэх 11 дүгээр сарын эцэс гэхэд Модерна хуулбаруудыг хүмүүст тарьж, эмнэл зүйн туршилт хийхэд бэлэн болно гэж төлөвлөж байна.

Төслийн дараагийн үе шатанд өөр хэд хэдэн компаниуд вакцины хуулбарыг өөрсдөө бий болгох оролдлого хийх юм. ДЭМБ технологи дамжуулалтын дараа бий болох эдгээр хуулбар вакцинууд нь энэ жилдээ цар тахлын эсрэг тэмцэхэд тус нэмэр болж чадахгүй байх магадлалтай боловч ирээдүйд дэлхий даяар тархсан мРНХ вакцины үйлдвэрлэлийн сүлжээг бий болгох үндэс суурийг тавина гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Nature

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn