Гэрэлтэй орчинд унтах нь чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг

Эрүүл, насанд хүрсэн хүн нэг шөнө 100 люкс буюу 20 ваттын гэрэлтүүлэгтэй өрөөнд унтах үед зүрхний цохилт ихэсдэг. Улмаар маргааш өглөө нь инсулины дөжрөлөөс болж цусан дахь чихрийн хэмжээ нэмэгддэг болохыг тогтоожээ.
Гэрэлтэй орчинд унтах нь чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг

Биологийн хэмнэлийн дагуу нар жаргаж, харанхуй болсны дараа бидний бие махбодын үйл ажиллагаа шөнийн горимд шилжих ёстой байдаг. Харин хиймэл гэрэл үүнд нөлөөлснөөр бодисын солилцоо өөрчлөгдөж, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажээ.

Чикагогийн Нортвестерн их сургуулийн судлаачид хүнийг унтаж байх үед янз бүрийн түвшний гэрэл биед хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Туршилтад оролцсон, эрүүл, насанд хүрсэн хүмүүс нэг шөнө 100 люкс буюу 20 ваттын гэрэлтүүлэгтэй өрөөнд унтах үед зүрхний цохилт ихэсдэг.

Маргааш өглөө нь инсулины дөжрөлөөс болж цусан дахь чихрийн хэмжээ нэмэгддэг болохыг тогтоожээ. Хэрэв энэ явдал олон удаа давтагдвал зүрх судасны өвчнүүд, чихрийн шижингээр өвчлөх магадлал төдий хэмжээгээр нэмэгдэх аюултай гэсэн үг юм.

Харин нойрны чанар, цусан дах мелатонины хэмжээ зэргийг хэмжихэд ямар нэг өөрчлөлт илрээгүй байна. Иймээс судалгааны баг харанхуй орчинд унтах нь зүрх судас, бодисын солилцооны эмгэгээс тустай гэж зөвлөжээ.

Эх сурвалж: PNAS

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn