Атопик дерматитын эмчилгээнд Ринвок эмийг хэрэглэх зөвшөөрөл олголоо

Хүнс, Эмийн аюулгүй байдлын хорооноос (FDA-Food and Drug Administration) Ринвок (Rinvoq) эмийг 12 ба түүнээс дээш насны, дунд болон хүнд хэлбэрийн атопик дерматит өвчтэй хүмүүст бусад эмчилгээнд үр дүнгүй байгаа үед хэрэглэхийг зөвшөөрөв.
Атопик дерматитын эмчилгээнд Ринвок эмийг хэрэглэх зөвшөөрөл олголоо

Атопик дерматит буюу экзем нь арьсыг улайх, загатнах, үрэвсэх зэрэг зовууриар илэрдэг, хүүхдүүдэд хамгийн түгээмэл тохиолддог арьсны эмгэг юм. Атопик дерматит нь Америкийн нийт хүн амын 10%-д нь нөлөөлдөг байна. Атопик дерматит нь удаан үргэлжилдэг (архаг) бөгөөд үе үе сэдрэх хандлагатай байдаг. Шалтгаан нь дархлааны эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой гэж үздэг боловч орчны хүчин зүйлс болон удамшил тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Хөнгөн хэлбэрийн үед стрессийг бууруулах, тэжээллэг хоол идэх, хангалттай унтах, усанд орох, чийгшүүлэгч тос тогтмол хэрэглэх зэргийг зөвлөдөг бол саяхныг хүртэл дунд болон хүнд хэлбэрийн үед тусгайлсан эм байгаагүй юм. Хүнс, Эмийн аюулгүй байдлын хорооноос (FDA) Ринвок хэмээх эмийг 12 ба түүнээс дээш насны, дунд болон хүнд хэлбэрийн атопик дерматит өвчтэй хүмүүст бусад эмчилгээнд үр дүнгүй байгаа үед хэрэглэхийг зөвшөөрөв. Өмнө нь Ринвокыг тус байгууллагаас ревматойд артитын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөд байсан юм.

Тус эм нь дархлааны эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч цитокин хэмээх молекулуудыг дарангуйлснаар дархлааны хэт хүчтэй хариу урвалыг дарангуйлах замаар атопик дерматитын үеийн шинж тэмдгүүдийг бууруулдаг ба эмнэл зүйн туршилтаар 16 долоо хоног хэрэглэхэд арьсны үрэвслийг 75% багасгадаг нь тогтоогдсон байна.

Гэхдээ зарим хүмүүст дархлаа дарангуйлагдсанаас хоолой өвдөх, идээт батга гарах, вирусийн халдварт өртөх, цусны цагаан эсийн тоо буурах, дотор муухайрах, жин нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрдэг байна.

Ринвок эмийг нэг сар хэрэглэхэд 1,000 орчим ам.доллар шаардлагатай бөгөөд нийт эмийн эмчилгээний зардал нь 16-20 мянган ам.доллар болох юм.

Эх сурвалж: abbvie.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn