Мөөгөнд агуулагддаг "шидэт" бодис сэтгэцийн эмгэгийг эмчлэх боломжтой

Тархи судлаачдын дунд "шидэт" хэмээн нэрлэгдэж буй псилоцибин нь байгаль дээр ургадаг 200 гаруй төрлийн мөөгний найрлагад багтдаг идэвхтэй нэгдэл юм. Судалгаагаар хүний зан чанар, сэтгэл санааны байдалд гүн гүнзгий нөлөөлж, сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг бууруулдаг болох нь батлагдаад байсан бол энэ удаагийн судалгаагаар мэдрэлийн эсүүдийн хооронд шинэ холболт үүсгэдэг нь нотлогджээ.
Мөөгөнд агуулагддаг "шидэт" бодис сэтгэцийн эмгэгийг эмчлэх боломжтой

Тархи судлаачдын дунд "шидэт" хэмээн нэрлэгдэж буй энэхүү бодис нь байгаль дээр ургадаг 200 гаруй төрлийн мөөгний найрлагад багтдаг идэвхтэй нэгдэл юм. Өмнө нь хийгдсэн зарим судалгаагаар хүний зан чанар, сэтгэл санааны байдалд гүн гүнзгий нөлөөлж, сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг бууруулдаг бөгөөд энэхүү нөлөөлөл нь удаан үргэлжилдэг болох нь батлагдаад байсан юм.

Өмнөд болон Хойд Америк, Европт псилоцибин агуулсан мөөгний төрлүүд хамгийн их тархсан байдаг. Эдгээр мөөг нь жижиг хэмжээтэй, ихэвчлэн бор эсвэл хүрэн өнгөтэй бөгөөд хүмүүс байгальд ургасан ийм төрлийн мөөгийг хортой мөөг гэж үздэг байжээ.

Хүний тархи нь хоорондоо холбогдсон 86 тэрбум ширхэг мэдрэлийн эсээс тогтдог. Тэдгээр нь хоорондоо бусад мэдрэлийн эсэд мэдээлэл дамжуулах үүрэгтэй аксон болон бусад мэдрэлийн эсээс мэдээлэл хүлээн авах үүрэгтэй дендрит хэмээх сэртэнгүүдээр холбогддог. Ихэнх тохиолдолд нэг мэдрэлийн эс нэг л аксонтой байдаг бол дендрит нь хэд ч байж болдог.

Псилоцибин хэрэглэсэн хулганын мэдрэлийн эсүүдийн дендритийн тоо 24 цагийн дотор 10%-аар нэмэгдсэн бөгөөд энэхүү үр нөлөө нь нэг сарын дараа ч хэвээр байжээ.

Псилоцибин мэдрэлийн эсүүдийн хоорондын шинэ холболтыг үүсгэх нөлөөтэй юм. Энэхүү эерэг өөрчлөлт нь хүний танин мэдэхүйн үйл ажиллагаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг духны хэсэгт бий болж байгаа нь сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд хязгааргүй олон боломжийг бий болгож байгаа юм.

Гэхдээ энэ бодис хэрхэн үүнийг хийж байгаа механизм тодорхойгүй хэвээр байна. Иймээс тус судлаачдын баг псилоцибины үйлчлэлийн механизм болон удаан хугацааны эмчилгээний үр нөлөө нь тархи, мэдрэлийн эдэд хэрхэн нөлөөлөхийн гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэж үзэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn