Унтахын өмнөх зан үйл нь тархинд нөлөөлөх замаар нойрны чанарыг сайжруулдаг

Судлаачид унтахын өмнөх зарим зан үйлүүд тархины тодорхой хэсгийг идэвхжүүлэх замаар нойрны чанарт нөлөөлж байгааг тогтоосон бөгөөд энэхүү мэдээллийг ашиглан архаг нойргүйдэл болон нойрны бусад эмгэгүүдийг эмчлэхэд туслах болно гэж үзэж байна.
Унтахын өмнөх зан үйл нь тархинд нөлөөлөх замаар нойрны чанарыг сайжруулдаг

Дор хаяж гурван сарын турш, долоо хоногийн гурав ба түүнээс олон өдөрт унтаж чадахгүй байхыг архаг нойргүйдэл гэж нэрлэдэг бөгөөд дэлхий дахин нийт насанд хүрэгчдийн 10 орчим хувь нь архаг нойргүйдэлтэй байдаг.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь унтахын тулд эм хэрэглэдэг боловч нойрны эмүүд нь ихэвчлэн гаж нөлөө үзүүлдэг тул эмч нар эхлээд оройн хоолоо эрт идэх, оройн цагаар гэрлээ унтрааж, унтлагын өрөөгөө сэрүүн байлгах, орой бүр тогтмол цагт унтах зэрэг тодорхой дэглэм мөрдөхийг зөвлөдөг. Эдгээр дэглэмүүд нь зарим хүний хувьд нойрны эмээс ч илүү үр дүнтэй байж болох боловч судлаачид эдгээр зан үйл нь тархинд болон нойрны чанарт хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгоогүй хэвээр байсан юм.

Мичиганы их сургуулийн эрдэмтэд хулганын унтахын өмнөх зан үйлийг судлах үед тэд үүрээ засах, үсээ засаж янзлах зэрэг үйлдэл хийж байгааг ажигласан байна. Улмаар хулгануудыг унтахын өмнөх эдгээр зан үйлээ хийхэд нь саад болсноор унтахад нь илүү их цаг хугацаа шаардагдаж, нойрны чанар нь муудаж байгааг илрүүлсэн байна. Дараа нь шинээр боловсруулсан технологийг ашиглан хулганыг унтахын өмнө хэвшсэн зан үйлээ хийж байхад нь тархийг нь шинжилсний үр дүнд тархины гипоталамусын хажуугийн хэсэгт тодорхой мэдрэлийн эсүүд идэвхжиж байгааг олж мэджээ.

Эрдэмтэд өөрсдийн энэхүү нээлтэд үндэслэн унтахын өмнөх дэглэм сахих үед нойрны чанар сайжрахгүй байгаа архаг нойргүйдэлтэй хүмүүст зориулсан шинэ эмчилгээний аргуудыг боловсруулах боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Cell Current Biology

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn