Витамин Д-ын дутагдалтай хүмүүс Ковид-19-ын халдвараар хүндрэх магадлал 14 дахин их байна

Амьсгалын замын хурц үрэвсэл, түүний хүндрэлд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь витамин Д-ын дутагдал байдаг. Иймээс судлаачид цар тахал эхлэх үеэс л Ковид-19-ын хүндрэлд нөлөөлдөг гэх таамаглалыг дэвшүүлж байсан юм. Өмнө нь хийгдсэн хэд хэдэн судалгаагаар энэ таамаглал үнэн байх магадлалтай гэж үзсэн бол Израилын эрдэмтэд энэ таамаглалыг эцсийн байдлаар нотолжээ.
Витамин Д-ын дутагдалтай хүмүүс Ковид-19-ын халдвараар хүндрэх магадлал 14 дахин их байна

Д аминдэм яс, шүдний бат бэх байдлыг хангах, дархлааны эсүүдийн үйл ажиллагааны зохицуулгад оролцох гэх мэт олон чухал үүрэгтэй. Витамин Д дутагдах нь ясны сийрэгжилт, чихрийн шижин, аутоиммун өвчин, зүрх судасны өвчин гэх мэт олон тооны халдварт болон халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэгвэл эдгээр өвчнүүд дээр Ковид-19 нэмэгдэж байна.

Израилын Бар Илан их сургууль болон Галилийн анагаах ухааны төвийн судлаачид тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 253 хүнд Д аминдэмийн түвшин болон Ковид-19-ийн хүндрэлийн хоорондын уялдаа холбоог судалжээ. Тэд эдгээр хүмүүсийн хэвтэхээс өмнө Д аминдэмийн түвшинг өвчний хүндрэлийн байдалтай харьцуулж үзсэн байна.

Судалгааны үр дүнд халдвар авахын өмнөх витамин Д-ийн түвшин хангалтгүй байсан хүмүүс нь Д аминдэмийн түвшин өндөртэй хүмүүстэй харьцуулахад хүнд хэлбэрийн Ковид-19 өвчнөөр өвчлөх магадлал 14 дахин их байна гэж дүгнэжээ.

Өмнө нь үүнтэй төстэй хэд хэдэн судалгааны ажил хийгдэж, ижил дүгнэлтэд хүрээд байсан боловч тэдгээр судалгаа нь халдвар авсны дараа витамин Д-г тодорхойлох болон эмчилгээний үр дүнд витамин Д хэрхэн нөлөөлдөгт гол анхаарлаа хандуулж байсан бол энэ удаагийн судалгаа нь цаг хугацааны үед халдвар авахаас өмнөх Витамин Д-г нь өвчний хүндрэлд хэрхэн нөлөөлдгийг судалснаараа илүү ач холбогдолтой юм.

Эх сурвалж: PLOS ONE

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn