Хорт хавдрыг эхний шатанд нь 95%-ийн нарийвчлалтай илрүүллээ

Сан Диегогийн Анагаах Ухааны Сургуулийн Хорт хавдрын мэс заслын клиник захирал, доктор Эндрю Луи болон түүний хамтрагчид нойр булчирхайн хорт хавдрыг мэс заслын аргаар эмчлэх боломжтой үе шатанд нь илрүүлэх шинэ технологи боловсруулжээ.
Хорт хавдрыг эхний шатанд нь 95%-ийн нарийвчлалтай илрүүллээ

Нойр булчирхайн хорт хавдар хамгийн аюултай хорт хавдрын нэг бөгөөд шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлэх нь ховор аж. Шинж тэмдэг илрэх үед аль хэдийнээ бусад эдэд тархсан байх учир эрт илрүүлэх тусам эмчилгээ үр дүнтэй байх магадлал өндөр байдаг.

Нойр булчирхайн хорт хавдрыг бусад эрхтэнд тархахаас өмнө оношилсон тохиолдолд мэс заслаар эмчлэх боломжтой. Харин энэ тохиолдолд өвчтөнүүдийн 5 жилийн дараа амьд үлдэх магадлал 60% байдаг гэнэ. Харин бусад эрхтэнд үсэрхийлсэн тохиолдолд энэ үзүүлэлт ердөө 5% болж буурдаг.

Сан Диегогийн Анагаах Ухааны Сургуулийн Хорт хавдрын мэс заслын клиник захирал, доктор Эндрю Луи болон түүний хамтрагчид нойр булчирхайн хорт хавдрыг мэс заслын аргаар эмчлэх боломжтой үе шатанд нь эрт илрүүлэх шинэ технологи боловсруулжээ. Тэдний боловсруулсан аргачлал нойр булчирхайн хорт хавдрыг 95 гаруй хувийн нарийвчлалтайгаар илрүүлж чадсан байна.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд судлаачид хорт хавдрын өсөлт, амьд үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хорт хавдартай холбоотой олон арван биомаркеруудыг илрүүлжээ. Гэвч эдгээр биомаркерууд хорт хавдрын эрт үед илрүүлэхэд тун төвөгтэй бөгөөд хавдрын төгсгөлийн шатанд илүү мэдрэг байдаг. Иймээс тус судалгаанд хавдрын биомаркер биш, эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулахад оролцдог молекулуудыг ашиглах зорилго тавьжээ. Ингэснээр хорт хавдрыг эрт шатанд нь илрүүлэх боломж бүрдсэн байна.

Энэхүү шинэ аргачлал нь нойр булчирхайн хорт хавдрыг 1-р шатанд нь 95.5%-ийн нарийвчлалтайгаар тодорхойлохоос гадна өндгөвчний хорт хавдрыг 73.1%, давсгийн хорт хавдрыг 43.8%-ийн нарийвчлалтайгаар илрүүлсэн нь цаашид хорт хавдрыг эрт илрүүлэх үр дүнтэй технологи болгон хөгжүүлэх боломжтойг илтгэж байна.

Эх сурвалж: Nature Communications Medicine

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn