Омикронд зориулсан шинэ вакцин одоогийн вакцинуудын нэмэлт тунгаас илүү үр дүнтэй биш байна

Амьтанд хийсэн туршилтаар SARS-CoV-2 вирусийн омикрон хувилбарт зориулан бүтээсэн шинэ вакцин нь өмнөх вакцинуудын нэмэлт тунтай харьцуулахад халдвараас хамгаалах чадвараараа бараг ижил болохыг тогтоогоод байна.
Омикронд зориулсан шинэ вакцин одоогийн вакцинуудын нэмэлт тунгаас илүү үр дүнтэй биш байна

SARS-CoV-2 вирусийн омикрон хувилбар дэлхий даяар давамгайлах хувилбар болсон тул вакцин үйлдвэрлэгчид халдварлах чадвар хамгийн өндөртэй энэ хувилбарт тохируулсан тусгай вакциныг бүтээх шаардлагатай гэж үзсэн билээ.

Учир нь тус хувилбарын биологийн шинж чанар нь SARS-CoV-2-ийн анхны хувилбараас эрс ялгаатай. Энэхүү ялгаанууд нь одоо хэрэглэгдэж байгаа вакцинуудын үр нөлөөг бууруулах магадлал өндөртэй юм.

Иймээс Файзер болон Модернагийн аль аль нь 1 дүгээр сарын сүүлээр омикронд зориулсан тусгай вакциныхаа эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ зарласан билээ. Тэгвэл эдгээр туршилтуудын эхний үр дүн гарсан байна. Одоогоор биологи, анагаах ухааны эмнэлзүйн судалгааны урьдчилсан үр дүнг нийтэлдэг bioRxiv (БиоАрхив) өгөгдлийн санд энэ чиглэлээр хийгдсэн 4 эмнэлзүйн судалгааны урьдчилсан үр дүн нийтлэгдээд байна.

Эдгээр тайлангуудаас үзэхэд омикронд зориулсан шинэ вакцин нь одоогийн хэрэглэж байгаа мРНХ-д суурилсан вакцины гурван тунгаас төдийлөн давуу талгүй болохыг харж болохоор байна. Гэвч зарим судлаачид эдгээр судалгаанууд нь харьцангуй цөөн тооны амьтанд хийгдсэн тул вакцины үр нөлөө харьцангуй сул мэт харагдаж байх магадлалтай гэж үзсэн байна.

Нөгөө талаар тус хувилбарт тохирсон шинэ вакцин үйлдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө хүч, цаг зарцуулахын оронд өмнөх вакцины нэмэлт тунд олон нийтийг идэвхтэй хамруулах нь илүү үр дүнтэй гэж үзэж ч болохоор байна.

Эх сурвалж: Nature

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn