Өнөөдөр “Хараа хамгаалах дэлхийн өдөр” тохиож байна

Дэлхийн хэмжээнд 1 тэрбум орчим хүн урьдчилан сэргийлж болох байсан болон өнөө хэр нь эмчлэх арга зам нь олдоогүй ойрын болон холын харааны эмгэгтэй гэсэн тоо баримт байна.
Өнөөдөр “Хараа хамгаалах дэлхийн өдөр” тохиож байна

Жил бүрийн 10-р сарын хоёр дахь пүрэв гарагт “Хараа хамгаалах дэлхийн өдөр” тохиодог бөгөөд харааны бэрхшээл, түүний дотор харалган болохоос урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад энэ өдрийн зорилго оршдог юм.

Энэ онд “Хараа хамгаалах дэлхийн өдөр”-ийг “Нүдээ хайрлая” сэдвийн хүрээнд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн хэмжээнд 1 тэрбум орчим хүн урьдчилан сэргийлж болох байсан болон өнөө хэр нь эмчлэх арга зам нь олдоогүй ойрын болон холын харааны эмгэгтэй гэсэн тоо баримт байна.

Харааны бэрхшээл нь бүх насны хүмүүст нөлөөлдөг боловч ихэнхдээ 50 -иас дээш насны хүмүүсийн хараа муудаж, нүд гэмтэх эрсдэл өндөр байдаг ажээ.

Холын хараа муудах, харалган болох нь өдөр тутмын амьдрал, олон нийттэй харилцах, сургуульд сурах, ажил хийх, төрийн үйлчилгээнд хамрагдах зэрэг амьдралын бүх л үйл хөдлөлд урт хугацаагаар сөргөөр нөлөөлж, боломжуудаа алдахад хүргэдэг юм.

Нүдэнд цагаа буух буюу болор цайх, харааны хугарлын гажиг зэрэг нь хараа гэмтэх, хараагүй болох гол шалтгаан аж. Мөн наснаас хамааралтай шар толбо үүсэх, глаукома буюу нүдний даралт ихсэх, чихрийн шижингийн шалтгаант шар толбо, нүдний халдварт өвчин болон санамсаргүй бэртэл гэмтэл зэргийг цаг тухайд нь үзүүлж, эмчлүүлж байх нь хараагаа алдахаас урьдчилан сэргийлэхэд тустай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 74 дэх удаагийн чуулган саяхан болсон бөгөөд уг чуулганы үеэр гишүүн орнууд нүдний тусламж үйлчилгээг сайржуулах хоёр зорилтыг дэвшүүлжээ. Тодруулбал, 2030 он гэхэд харааны хугарлын эмгэгийн эмчилгээ, тусламж үйлчилгээг 40%-иар, болор цайх өвчний эмчилгээ, мэс заслын хамрах хүрээг 30%-иар нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хоёр зорилтыг хэрэгжүүлэх нь дэлхий хэмжээнд нүдний тусламж үйлчилгээ, эмчилгээний хамрах хүрээ болон үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: WHO

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn