“Гаж нөлөөгүй” өвдөлт намдаах цоо шинэ эм бүтээгдэв

Өвдөлт намдаах эмүүд нь эд эрхтнийг гэмтэх эсвэл донтолт үүсгэх гэх мэт олон тооны таагүй үр дагавартай байдаг. Египет улсын эрдэмтэд ямар ч гаж нөлөөгүй өвдөлт намдаах шинэ эмийг гарган авчээ.
“Гаж нөлөөгүй” өвдөлт намдаах цоо шинэ эм бүтээгдэв

Өвдөлт намдаах эмийг ерөнхийд нь стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл (аналгин, деклофенак натри, ибуфпрофен гэх мэт) болон опоидууд (морфин, трамадол) гэж хоёр ангилдаг. Эдгээр бэлдмэлүүд нь өдөр тутмын амьдралд болон эмнэлгийн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг боловч олон төрлийн гаж нөлөөтэй. Стероид бус үрэвслийн эсрэг эмүүд нь элэгний эдийн гэмтэл, ходоодны шарх, зүрхний дутагдал үүсэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Харин опиоидууд нь донтуулдаг.

Бидний эд, эсүүд үрэвсэх, гэмтэх үедээ мэдрэлийн эсүүдийн өвдөлтийн рецепторуудыг цочроодог COX-1, COX-2 зэрэг тусгай химийн бодис ялгаруулдаг. Энэхүү бодисууд нь мэдрэлийн эсүүдээр дамжуулан тархи руу мэдээлэл дамжуулснаар бид өвдөлтийг мэдэрдэг. Иймээс өвдөлтийг зогсоох хоёр ерөнхий арга зам бий. Эхний арга нь өвдөлтийг мэдрүүлж буй тэдгээр химийн бодисын ялгаралтыг зогсооход чиглэгддэг бол нөгөө арга нь мэдрэлийн эсүүдтэй COX-1, COX-2 холбогдохоос урьдчилан сэргийлэх явдал юм.

COX-1 нь өвдөлт мэдрэхэд оролцохоос гадна ходоод гэдэс, бөөр, зүрх судасны эдийг хамгаалахад тусалдаг молекулыг үүсгэдэг. Тиймээс хэрэв COX-1-ийг эмээр дарангуйлбал эдгээр эрхтнүүд амархан гэмтдэг ба нөхөн сэргээхэд удаан хугацаа шаарддаг. Одоогийн бидний хэрэглэдэг өвдөлт намдаах эмийн гаж нөлөө нь үүнтэй холбоотой илэрдэг байна. Харин COX-2-ыг хориглоход ийм асуудал гарахгүй гэж үздэг байна.

Дэлхий дахинд COX-2-ыг хориглодог эмийн бэлдмэл гаргаж авах хэд хэдэн оролдлого хийгдээд байсан ч ихэнх нь амжилтгүй болоод байсан юм. Египетийн Александрын их сургуулийн Эм зүйн факультетын эрдэмтэд ямар нэг гаж нөлөөгүй өвдөлт намдаах шинэ эм зохион бүтээсэн байна. Эдгээр эрдэмтдийн гаргаж авсан бэлдмэл нь COX-2-ыг амжилттайгаар хориглодог анхны эм болж байгаа бөгөөд тэд тус бэлдмэлийг одоогоор AD732 хэмээх нэрлээд байна.

AD732 бэлдмэлийн COX-2-ыг хориглох замаар өвдөлт намдаах нөлөөг хулгана дээр туршиж, нотолсон бөгөөд цаашид хүний биед эмнэл зүйн туршилт хийсний дараа практикт хэрэглэх боломжтой болох юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn