Хорт хавдрын эсийн 58 шинэ мутаци илэрлээ

Хорт хавдартай 11,000 гаруй өвчтөний хавдрын эсэд ДНХ-ийн шинжилгээ хийснээр олон зуун хавдрын мутаци илрүүлжээ. Эндээс 58 нь урьд өмнө тогтоогдож байгаагүй юм.
Хорт хавдрын эсийн 58 шинэ мутаци илэрлээ

Дэлхий даяар бүртгэгдэж буй 6 нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байдаг. Бидний мэдэж байгаачлан хорт хавдар ихэвчлэн аажмаар, урт хугацаанд эрүүл эсүүдэд тархан олон тоогоор үүсдэг.

Мутаци гэдэг нь аяндаа эсвэл тодорхой цацраг, зарим химийн бодис, вирус зэрэг гаднын хүчин зүйлээс үүдэлтэй ДНХ-ийн өөрчлөлт юм. ДНХ-ийн бүтэц өөрчлөгдсөнөөр энгийн эсүүд хязгааргүйгээр өсөж, хуваагдах боломжтой хавдрын эс болж хувирдаг. Судлаачид эдгээр мутациудыг нарийвчлалтайгаар илрүүлж чадвал хорт хавдрын эмчилгээ, оношилгоонд чухал ач холбогдолтой гэж үздэг юм.

Тэгвэл Кембрижийн их сургуулийн Эрт үеийн хорт хавдар судлалын хүрээлэнгийн судалгааны баг хорт хавдартай өвчтөнүүдийн хавдрын эсийн геномын дарааллыг бүхэлд нь тодорхойлох замаар олон тооны шинэ мутаци, ДНХ-ийн гэмтэл, засварын ул мөрийг олж илрүүлсэн байна. Ингэснээр олон төрлийн хорт хавдрын шалтгааныг тогтоох, оношилгооны арга боловсруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад тусална гэж найдаж байгаа аж.

Тэд хорт хавдартай 11,000 гаруй өвчтөний хавдрын эсэд ДНХ-ийн шинжилгээ хийсэн бөгөөд олон зуун хавдрын мутаци илрүүлжээ. Эдгээрээс 58 нь урьд өмнө тогтоогдож байгаагүй шинэ мутациуд байгаа юм. Эдгээр 58 шинэ мутацийг эрдэмтэд гэмт хэргийн газарт үлдсэн гэмт хэрэгтний хурууны хээтэй зүйрлэн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, эдгээр шинээр тогтоогдсон мутациуд нь хорт хавдрын шалтгаан, хүчин зүйлсийн талаар илүү их мэдээлэл агуулж байгаа нь хавдрын оношилгоог илүү сайжруулах боломж олгох юм.

Түүнчлэн энэхүү судалгаа нь хорт хавдрын шалтгааны талаарх бидний мэдлэгийг улам бүр өргөжүүлснээр:

-мутацид суурилсан хувь хүн бүрд зориулсан өвөрмөц эмийн эмчилгээ

-хорт хавдрыг устгах дархлааны системийг идэвхжүүлэх (дархлаа эмчилгээ) зэрэг хорт хавдрын эсрэг орчин үеийн эмчилгээний аргуудын үр нөлөөг сайжруулах боломжтой.

Энэ замаар хүн төрөлхтөн хорт хавдрын ялан дийлэхэд нэг алхам ойртож байна.

Эх сурвалж: Science

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn