Альцгеймерийн өвчнийг эрт үед нь оношлох шинжилгээ арга боловсруулав

Олон улсын мэдрэл судлалын нэр хүндтэй эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг хүний биед бета-амилоид үүсэх, хүний биеэс ялгарах механизм болон яагаад нас ахих тусам бета амилоидын товруу үүсдэг тухай судлах явцдаа энэ өвчнийг эрт үе шатанд нь илрүүлж болох шинжилгээний шинэ арга олжээ.
Альцгеймерийн өвчнийг эрт үед нь оношлох шинжилгээ арга боловсруулав

Дэлхий дахинд Альцгеймерийн өвчний тархалт нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь тархинд наалдамхай шинж чанартай бета-амилоид хэмээх уураг хуримтлагдаж, эдгээр нь тархины мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжилтыг хязгаарлаж, мэдрэлийн эсүүдийг үхэлд хүргэдэг эмгэг юм. Тархины эсүүд үхсэнээр ой тогтоолт муудах, хэл ярианы чадвар сулрах, сэтгэл санааны байдал өөрчлөгдөх, улмаар танин мэдэхгүйн чадвар алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Олон улсын мэдрэл судлалын нэр хүндтэй эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг хүний биед бета-амилоид үүсэх, хүний биеэс ялгарах механизм болон яагаад нас ахих тусам бета амилоидын товруу үүсдэг тухай судлах явцдаа энэ өвчнийг эрт үе шатанд нь илрүүлж болох шинжилгээний шинэ арга олжээ.

Одоогоор тархины PET (Positron emission tomography) шинжилгээ болон тархи нугасны шингэний шинжилгээгээр Альцгеймерийн өвчнийг эрт илрүүлэх боломжтой боловч эдгээр аргууд нь зардал ихтэй, өвчтөнд эрсдэл өндөртэй буюу инвазив чанар ихтэй учраас олон сая хүнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор ашиглах боломжтой байгаа юм.

Тархинд хуримтлагддаг бета-амилоидын хэд хэдэн төрөл байдгаас хамгийн ноцтой нь бета-амилоид 40 ба бета-амилоид 42 юм. Учир нь эдгээр уургууд нь тархинд наалдамхай товруу үүсэхэд хамгийн хүчтэй нөлөөлдөг гэж үздэг.

Төв мэдрэлийн тогтолцооноос бета амилоид хэрхэн ялгардгийг ажиглах судалгааны явцад нийт уургийн 50% нь тархи цусны хоригийг даван цусны урсгалд орж байгааг илрүүлсэн байна. Дараа нь энэхүү ялгарч буй уургийн дотор агуулагдах бета амилоид- 42 ба бета амилоид-40-ийн харьцааг судалж үзэхэд эдгээрийн харьцаагаар хэн нэгэн хүний тархинд нь амилоид хуримтлагдаж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болохыг олж мэдсэн байна.

Ингэснээр үнэтэй томограф эсвэл өвчтөнд эрсдэл өндөртэй тархи нугасны шингэний шинжилгээ хийхгүйгээр цуснаас шинжилгээ авч, дээр дурдсан хоёр уургийг илрүүлж, харьцааг нь тодорхойлсноор Альцгеймерийн өвчнөөр өвдөх эрсдэлтэй эсэхийг нь өвчний эрт үед нь илрүүлэх боломжтой болж байна.

Эх сурвалж: Neurology

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn