Ахмад настнуудын ганцаардал нь зөнөх магадлалыг нэмэгдүүлдэг

Долоо хоногт гурав ба түүнээс олон өдөр ганцаардаж байгаагаа мэдэрдэг бол зөнөх өвчнөөр өвдөх эрсдэл гурав дахин нэмэгддэг.
Ахмад настнуудын ганцаардал нь зөнөх магадлалыг нэмэгдүүлдэг

Ганцаардал хэмээх мэдрэмжийг янз бүрээр тодорхойлогддог. Хамгийн нийтлэг тодорхойлолт нь "бусдаас тусгаарлагдсан мэт сэтгэл зүйн төлөв байдал" юм. 2018 онд АНУ-д хийгдсэн судалгаагаар 5 хүн тутмын 1 нь нийгмээс тусгаарлагдах, ганцаардах мэдрэмжийг байнга мэдэрдэг болохыг тогтоосон байдаг. Ковид-19 тахлын нөлөөгөөр энэ үзүүлэлт улам бүр нэмэгдэж байна.

Зөнөх өвчин гэдэг нь хүний өдөр тутмын хэвийн амьдралд саад болохуйц танин мэдэхүйн үйл ажиллагаа буюу сэтгэн бодох, сэргээн санах чадвараа алдах үзэгдэл юм. Зөнөх өвчинд удамшил, халдварт бус өвчин, амьдралын хэв маяг, нас зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ялангуяа APOE ε4 хэмээх өвөрмөц гентэй хүмүүс илүү өндөр эрсдэлтэй байдаг.

Нью-Йоркийн их сургуулийн Гроссманы анагаах ухааны сургуулийн эрдэмтэд ямар нэг сэтгэцийн эмгэггүй 60-аас дээш насны хүмүүсийг 10 жилийн хугацаанд дагаж судалсны үр дүнд APOE ε4 генийг агуулаагүй боловч долоо хоногт 3 ба түүнээс дээш олон өдөрт ганцаардмал мэдрэмжтэй байдаг, 60-80 насны хүмүүст ажиглалтын хугацаанд зөнөх эмгэгтэй болох магадлал 3 дахин их байгааг тогтоосон байна.

Харин 80 ба түүнээс дээш насны хүмүүст ганцаардал болон зөнөх өвчний хоорондын тодорхой хамаарал илрээгүй байна.

Ганцаардах мэдрэмж нь биднийг хүрээлэн буй орчин, нийгэмтэйгээ харилцах харилцааг хязгаарлаж, тархины үйл ажиллагааг идэвхгүй төлөвт шилжүүлдэг тул тархины үйл ажиллагааг сулруулах замаар зөнөх өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэж байна.

Энэхүү судалгаа нь зөнөх өвчний нэг томоохон эрсдэлт хүчин зүйл нь ганцаардал болохыг нотлоод зогсохгүй гэр бүл, нийгмийн зүгээс ахмад настнуудыг ганцаардуулахгүй байх төрөл бүрийн арга хэмжээ авах нь тэдний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чухал болгохыг тогтоосноороо чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Neurology

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn