Холын хараа муудах өвчнийг эмчлэх “ухаалаг нүдний шил”

Японы Kuboda Pharmaceutical Holdings компани нүдний шил, линз зүүж, мэс ажилбар хийлгэх шаардлагагүйгээр миопийн асуудлыг эмчлэх боломжтой “Кубота шил” бүтээснээ зарлалаа.
Холын хараа муудах өвчнийг эмчлэх “ухаалаг нүдний шил”

Миопи буюу холын хараа муудах эмгэг нь дэлхий дахинд хамгийн нийтлэг нүдний эмгэг юм. Жишээ нь, Өмнөд Солонгост 20 ба түүнээс доош насны хүмүүсийн 96%, Японд 95%, Хонконгд 87%, Тайваньд 85%, Сингапурт 82% нь холын хараа муудах эмгэгт өртсөн байдаг.

Энэ үед хүмүүс ойрын зүйлийг сайн хардаг боловч хол байгаа зүйлс дээр фокусаа тохируулж чаддаггүйгээс бүрэлзэж харагддаг. Одоогоор холын хараа муудсан хүмүүст харааны гажгийг засах нүдний шил, линз зүүлгэх эсвэл оптикийн гажгийг засах лазер мэс засал хийж байна.

Тэгвэл Японы Kuboda Pharmaceutical Holdings компани нүдний шил, линз зүүж, мэс ажилбар хийлгэх шаардлагагүйгээр миопийн асуудлыг эмчлэх боломжтой “Кубота шил” бүтээснээ зарлалаа.

Судалгаагаар тус нүдний шилийг өдөрт 60-90 минутын турш зүүх нь миопи буюу холын хараа муутай хүмүүсийг харааг сайжруулж байгааг баталжээ.

Эмнэл зүйн туршилтыг АНУ-д 25 орчим хүнд хийсэн бөгөөд Тайвань, Сингапур, Хонконг, Тайланд, Малайз зэрэг Азийн зах зээлд уг төхөөрөмжийг борлуулж эхлэхээр төлөвлөж байна.

Kubota Glass технологи нь харааны талбайн зах хэсэг дээр микро лед гэрэл ашиглан үүсгэсэн миопийн төвлөрөлгүй виртуал дүрсийг проекцлох замаар нүдний торлог бүрхэвчийг идэвхжүүлж, нүдний босоо тэнхлэгийн уртыг багасгах замаар холын хараа муудахыг засдаг байна.

Эх сурвалж: AsiaNikkei.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn